Үндэсний хөгжмийн их найрал гала тоглолтоо хийнэ

Монгол Улсын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгынхан.

Тэд Үндэсний хөгжмийн их найрал хөгжмийн шинэ цагийн түүхийг бичигчид бөгөөд Үндэсний хөгжмийн их найрал өдгөө 50 дахь ойтойгоо золгоод буй юм. Ойн хүрээнд тус чуулгынхан Монголын сайхан орон, Наадмын үдэш, Тал нутгийн Ариранг, Рок поп оддын Их хуралдай зэрэг олон сайхан тоглолтуудыг зохион байгуулсан. Тэгвэл энэ сарын 25-ны 1500 цагт Хүндэтгэлийн Гала тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа юм байна.

Төрийн их найрал хөгжим эдүгээ Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал-ын үндэс суурь болтлоо их замыг туулж, дуунаас дуулалт жүжиг, жижиг аязаас жүжгийн бүтээлийг хүртэл туурьвин олон улсын тайзнаа үндэсний болоод дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын олон арван бүтээлээр сонсогч олныхоо сонорыг мялааж, урын сангаа баяжуулсаар байгаа юм.

Тус найрал хөгжим нь түүхийн урт хугацаанд хөгжмийн бүтэц төрөл зүйлд онцгой анхаарч, цаг үеээ соргогоор мэдэрч, урын сангаа баяжуулж ирсэн билээ.

Г.Уянга

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button