Авиа компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзжээ

УИХ-аар иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх бодлогын асуудлыг хэлэлцэж байгаа. Зах зээлийн шилжилтийн үед нэг хэсэг уналтад ороод байсан иргэний нисэхийн салбар сүүлийн жилүүдэд хөгжиж, гадаад, дотоодын агаарын тээвэрлэгч компаниудын өрсөлдөөн бий болсон. Төрөөс өгсөн чиг үүргийнхээ дагуу ИНЕГ агаарын тээвэрлэгч компаниудын аюулгүй байдлыг хангуулж, хяналт тавьж ажиллаж байгаа нь тэдэнд үзүүлж буй том дэмжлэг аж.

Энэхүү амжилтаа цаашид бататгаж, нислэг болон хөдөлмөр хамгааллын аюулгүй байдалд улам анхаарч ажиллана гэдгээ ИНЕГ-ын удирдлага онцолсон байна. Мөн цаашид ямар дэмжлэг шаардлагатай байгаа, бодлогын баримт бичигт туссан асуудлуудыг агаарын тээвэрлэгч нар хэрхэн хүлээж авч байгаа талаар санал солилцлоо. Дашрамд дурдахад, цаг агаар сэрүүсч, хүйтний улирал эхэлж байгаатай уялдуулан ИНЕГ-ын дарга нислэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах арга хэмжээ авч ажиллах тухай албан даалгавар гаргажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button