Солонгост саатуулагдсан хүмүүсийн дунд жирэмсэн оюутан бий

МОХ-ны олон нийттэй харилцах ажилтан Э.Батжаргалаас тодрууллаа.

-Солонгост саатуулагдсан оюутнуудын талаар мэдээлэл ирсэн үү?

-Солонгост суралцаж байгаа оюутны холбооны төлөөлөгчдийн бидэнд ирүүлсэн мэдээллээр Гэшин их сургуульд суралцаж байсан монгол оюутнуудыг цагаачлалын албаны ажилчид гадаад оюутны сургалтад хамруулна гэж хууран хуурамч бичиг баримт ашигласан гэсэн үндэслэлээр саатуулсан гэж мэдэгдсэн. Гэтэл саатуулагдсан оюутнуудын нэг нь жирэмснээс гадна олонхи нь эмэгтэй гэдэгт санаа зовж байна.

Саатуулагдсан оюутнууд ямар байдалтай байгаа бол?

-Оюутнуудын ар гэрээс эргэлт оруулахгүй, солих зузаан хувцас ч өгөхгүй байгаа юм билээ. Мөн хүчээр мэдүүлэг авах гэж оролдсон, цохисон зэрэг мэдээллүүд ирж байна.

-Солонгос улсад суугаа Элчин сайдын яамнаас лавласан уу?

-Солонгос улсад суугаа Элчин сайдын яаманд хандсан. Хуурамч бичиг баримт ашигласан гэсэн үндэслэлээр саатуулж байгаа нь үнэн. Тодорхой мэдээллийг Манай Гадаад харилцааны яаманд явуулсан гэж хэлсэн. Гэвч Гадаад харилцааны яамнаас мэдээлэл ирээгүй гэсэн тайлбар тавьсан. Консулын газарт хүртэл мэдэгдэхэд мөн л ийм мэдээлэл ирээгүй гэсэн хариу өглөө.

-Оюутнуудын ар гэрийнхэнтэй холбоо барьсан уу. Яг хэдэн оюутан саатуулагдсан бэ?

-Одоо мэдэгдэж байгаа нь 20 гаруй оюутан байна. Мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийн оролцоогүй, ямар нэг тайлбар авахгүй хүчээр мэдүүлэг авж байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ бол монгол оюутны цаашлаад монгол хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудал. Энэ асуудлаар яаралтай Гадаад харилцааны яам, Консулын газар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

М.Эрдэнэболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button