Хугацаа нь дууссан захирамжаар иргэдийн эрх ашгийг хохироож байна

иргэд өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Найрамдал СӨХ-ны гүйцэтгэх захирал Л.Айлаахүү, хүү А.Тайван нарын хамт хугацаа нь өнгөрсөн захирамжаар нийтийн эзэмшлийн талбайд есөн давхар барилга бариулах гэж байгаа нь хууль бус гэж үзжээ. Мөн Л.Айлаахүү нь 2000 онд 15 машины гарааш зөвшөөрөлгүйгээр барьж эхэлсэн бөгөөд 2001 онд тус дүүргийн Засаг дарга Д.Зоригтоор батлуулсан Б 82 захирамж нь гурван жилийн хугацаатай байсан ч 2008 онд хүү А.Тайван нь хугацаа нь өнгөрсөн захирамжаар хотын даргыг хуурч 442 тоот захирамжийг гаргуулсан гэв.

Түүнчлэн Л.Айлаахүү, А.Тайван нар нь хөгшид хүүхдийн талбайд хууль бусаар барилга бариулах гэж улайран оршин суугчдын амь нас эрүүл мэндэд заналхийлж байна гэлээ. Мөн тэд албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн оршин суугчдыг айлган сүрдүүлж, бусармаг авирлаж буйг таслан зогсоохыг хууль хяналтын байгууллага болон Нийслэлийн Засаг даргад бичиг хүргүүлсэн ч хариу ирээгүй байна гэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button