1990-2000 оны хооронд нийгмийн даатгал төлж чадаагүй хүмүүс нөхөн төлөх боломжтой

нийгмийн даатгал төлж чадаагүй хүмүүсийн даатгалыг нөхөн төлөх боломж бүрдэж буй юм. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ё.Пүрэвцэрэнгээс тодрууллаа.

-1990-2000 оны хооронд нийгмийн даатгал төлж чадаагүй хэчнээн иргэн байна вэ?

-Яг тэд гэсэн судалгаа хараахан гараагүй байна. Манай мэдээллийн сан, УБЕГ-ын мэдээллийн сангаас нарийн судалдаг. Монголд ажиллаагүй хэдэн хүн байна гэх жишээний нарийн судалгаа гаргана.

-Тэтгэврийн даатгалыг нөхөн олгох тухай хууль гарсан. Үүнийг тодруулахгүй юу?

-Энэ хууль шинэчлэгдэн батлагдсанаар иргэдийн ажилласан хугацаа, тэтгэврийн даатгалыг нөхөн олгоно. Уг хуулийг УИХ-аас 2012 оны есдүгээр сарын 4-нд баталсан.

-Тэтгэврийн даатгалыг ямар хүмүүст нөхөн олгох юм бэ?

-Иргэнийн хуульд зааснаар аж ахуйн нэгж байгууллага нь татан буугдсан иргэд, тухайн байгууллага нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажилгүй болсон иргэд хамрагдана. Мөн өөрөөсөө үл хамаарах шалтгаанаар ажиллах боломжгүй болсон, мэргэжил ур чадварын хувьд тухайн ажлын байрт тэнцэхгүйгээр халагдсан иргэд хамрагдаж байгаа. Хуульд заасан үндэслэлээр аж ахуйн нэгж байгууллагууд тухайн үедээ татан буугдаж хуучин нийгмийн тогтолцооноос шинэ рүү шилжих үед улсын гэж байсан үйлдвэр, аж ахуйн нэгж олноор хувьчлагдаж, татан буугдсан тохиолдол олон бий. Эдгээр байгууллагад тасралтгүй ажиллаж байсан иргэд 1990-1995 оны хооронд ажилгүй болох, 1995-2000 онд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй байсан.

-Нөхөн төлбөрийг хэрхэн тооцох вэ?

-1990-1995 оны хооронд ажилласан хугацаагаар тооцно. Харин 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шинэ хууль манайд хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр 1995 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд улс орон даяар тухайн аж ахуйн байгууллагад ажиллаж байсан бүх иргэн 11,12,13 хувиар, хуучин 20, 21, 22 хувиар төлж байсан. Иргэний даатгал цалингийн сангаасаа 10 хувиар төлж байсан. Тэгэхээр 1995-2000 оны хооронд шимтгэлээ төлж чадаагүй, төлөх боломжгүй байсан иргэд одоо тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар төлнө гэсэн үг. Тухайлбал, 1995-2000 оны хооронд зургаан жил шимтгэл төлснөөр хугацаагаа тооцуулна гэвэл 78120 мянган төгрөг төлөөд даатгалаа тооцуулах боломжтой.

-Тухайн үед ажиллаж байхдаа даатгалаа төлсөн боловч, тэтгэвэр тогтоолгох үед нь даатгал нь төлөгдөөгүй гэсэн тохиолдол цөөнгүй байгаа. Энэ тохиолдолд яах вэ?

-Ямар нэг байгууллагад ажиллаж байгаад тухайн байгууллага нь тэр хүний шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөөгүй тохиолдол бий. Ийм тохиолдолд тухайн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа бол тэр хүний шимтгэлийг нөхөн төлүүлэх асуудлыг хуулийн дагуу шийднэ. Уг хүмүүс нь энэ хуульд хамрагдахгүй. Яагаад гэвэл байгууллага нь байж байна, иргэн өөрөө төлсөн гэдэг баримт нь байгаа тохиолдолд тухайн байгууллагаар төлүүлэх боломжтой.

-Нөхөн даатгал төлөхийн тулд ямар бичиг баримт бүрдүүлж, хаана өргөдөл гаргах ёстой вэ?

-Хууль журмын дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтэй иргэн оршин сууж буй дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргана. Энэ хүсэлтийг энэ сарын 15-наас авч эхэлнэ. Бүртгэлийн үйл ажиллагаа ирэх оны наймдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Үүнд хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэх байх ёстой. Хөдөлмөрийн дэвтэргүй бол ажилласан хугацааг нь сэргээн тогтоосон шүүхийн шийдвэрийн бичиг байна. Ямар ч бичиг баримтгүй бол архивын газрын тодорхойлолт байж болно.

-Засгийн газраас хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-Даатгалын шимтгэлийг нөхөн тооцоход, тооцуулсан хүмүүст баталгаажих хуудас өгнө. Тооцуулж буй хугацааг нь баталгаажих хуудсанд бичнэ. Улсын төсвөөс нэлээд их хэмжээний хөрөнгө гарна. 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэчнээн төгрөг засгаас гаргах нь тодорхой болно.

-Малчид болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй хувийн хэвшилд ажиллаж байсан иргэд энэ нөхөн даатгалд хамрагдах уу?

-Болно. Тухайлбал, хөдөө аж ахуйн нэгдэл 1990 оны сүүлээр бутраад алга болсон. Уг нь нэгдэл гэж байхад ажилтай байсан иргэд хамрагдах боломжтой.

Ч.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button