Хотын захиргаа паркийн асуудалд хойрго хандаж байгаад харамсав

МХЗЭ-ийн ахмад ажилтан Т.Бавуудорж, Л.Цасчихэр, Барилгын инженер З.Туул нар энэ асуудалд нэгдэж бусдыгаа уриалж байгаа юм. Тэд үүхэд, залуучуудын соёл, спортын материаллаг баазыг зориулалтаар нь ашиглуулах талаар МЗХ-ноос тавьж буй шаардлагыг эрх бүхий хүмүүс дэмжинэ гэдэгт итгэж буйгаа хэлсэн.
Тэд залуу насныхаа бүтээн байгуулалтын ажлын ийн дурсаж, өнөө бидний үед ашиглаж байгаа чухал барилгууд хэрхэн боссон талаар дурссан юм. Тухайлбал, Монголын Залуучуудын анхны байгууллага болох МХЗЭ, түүний олон мянган гишүүн залуучуудын АҮК, 1950-аад онд Атар газар эзэмших хөдөлгөөн, Дарханы бүтээн байгуулалт, 1970-1980-аад оны эхэн үед монголын хүнд аж үйлдвэрийн төв Эрдэнэтийн уулын баяжуулах аварга, үйлдвэрийг байгуулахад идэвхтэй оролцож байв. Үүний зэрэгцээгээр Залуучуудын соёл спорт, сургалтын материаллаг баазыг барьж байгуулах, зориулалтаар ашиглахад байнга анхаарч ирсэн аж. Жишээлбэл, 1950-аад оны эхээр МХЗЭ-ийн Төв Хорооноос Залуучуудын ордон, Хүүхдийн буюу Пионерийн ордныг байгуулах санаачлага гаргаж байв. Залуучуудын соёлын ордныг залуусын санаачлагаар хөрөнгө босгож. Пионерийн ордонг улсын хөрөнгө оруулалтаар Зөвлөлтийн Пионерийн ордны зураг төслийг ашиглаж бариулахыг Намын Төв Хороо, Сайд нарын зөвлөлд санал болгож, шийдвэрлэж байжээ. Пионерийн ордныг 1955 оны 9-р сараас 1958 оны эхний хагас хүртэлх хугацаанд барьж ашиглалтад оруулсан түүхтэй. Энэхүү Пионерийн ордон одоо ч гэсэн Урлан бүтээх төв нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Шүүмжлэлтэй хандаж, үйл ажиллагааны хүрээг явцуу байдлаас гаргах боломж бий гэж үздэг. Энэ бол Монголын Хүүхдийн анхны ордон юм. МХЗЭ-ийн Төв Хороо Монголын Хүүхдийн хоёр дахь ордонг барьсан аж.
-Залуучуудын ордон МХЗЭ-ийн гишүүд, залуучуудын сайн дураараа хөрөнгө хуримтлуулах замаар босгож бүтээсэн. Зориулалтаар нь Улсын Драмын Эрдмийн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Улсын хүүхэлдэйн театр байрлан үйл ажиллагаа явуулж буйд талархууштай. Гэвч сүүлийн 20 жилд хүүхэд, залуучуудын соёл, хүмүүжил, спорт сургалтын материаллаг баазыг бизнес эрхлэх, хөлжих орчин болгон хувиргаж байгаад ахмадууд бид ихээхэн сэтгэл зовинож байна.
Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдийн татвар, сайн дурын хуримтлал субботник, тухайн үеийн социалист орнуудын залуучуудын байгууллагын дэмжлэгээр барьж байгуулсан соёлын төв, Пионерийн ордон, Залуучууд зочид буудал, номын сан, аялал жуулчлалын бааз, хуримын ордон, усан сан, цанын бааз, аймаг хотын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн байгууллагын контор зэрэг 100 шахам барилга, байгууламжууд хүүхэд залуучууддаа өнөө хир үйлчилж, тэдний оюуны болон бие бялдарын хөгжилд дэм үзүүлж чадаж байна уу гэдэгт бид санаа зовинож байна. Нэн ялангуяа Хүүхэд, Залуучуудын соёл амралтын хүрээлэнг хүүхэд залуучуудад эзэмшүүлэх асуудалд Улаанбаатар хотын захиргаа хойрго хандаж байгаад харамсаж байна. Цаашид эзэмшүүлэх асуудал дээр анхаарч ажиллана гэдэгт итгэж байна хэмээн тэд хотын шинэ дарга нарт найдаж буйгаа хэлсэн юм.
Оллоо.мн