40 гаруй орны эрдэмтэд чуулж байна

нээлтээ хийсэн бөгөөд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор болж буй уг хурлыг Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн, Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 40 гаруй гадаадын эрдэмтэн судлаач оролцож байгаа юм.
Хуралд оролцогч эрдэмтэн судлаачид Чингис хааны намтар, Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн, Чингис хаан ба өв, уламжлал гэсэн гурван салбар хуралдаанаар өөрсдийн илтгэл, судалгаа шинжилгээний бүтээлээ тавьж байна. Хуралдаан Гадаад харилцааны яамны Номин танхим болон Blue sky tower, Тopaz хурлын танхимуудад үргэлжилж байна.
Г.Уянга
Olloo.mn