Гэр бүл төлөвлөлтөд анхаарах хэрэгтэйг Дэлхийн хүн амын байдал 2012 тайланд онцлов

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Аржентина Матавел Пиччин, түүний Тусгай зөвлөх Ч.Даваасүрэн нар оролцож, дэлхийн хүн амын байдал болон тулгамдаж буй асуудлын талаар тайлан мэдээлэл хүргэв.

Дэлхийн хүн амын энэ жилийн тайланд эх хүүхдийн эрүүл мэнд, охид бүсгүйчүүдийн бие даасан бие хүн болох, тэднийг хамгаалах гол хүчин зүйл нь гэр бүл төлөвлөлт болохыг онцолсон байна.

Өнөө үед гэр бүл төлөвлөлтийг хүний эрх хэмээн бараг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрдөг ч гэр бүл болох төлөвлөлтийн тухай мэдээлэл сурталчилгаа хангалтгүй байгаагаас сая сая жирэмслэлт, түүнтэй холбоотой эрүүл мэндийн хүндрэлүүдэд өртөх эрсдэл их байна. Дэлхий нийтэд 222 сая эмэгтэй гэр бүл төлөвлөлтийн найдвартай, чанартай үйлчилгээ, мэдээлэл, хангалт хүртэж чадахгүй байна. Эмэгтэйчүүд нөхөн үржихүйн эрхээ эдэлж, хэзээ жирэмслэхээ шийддэг болсноор эрүүл мэнд, боловсролын бусад эрхээ эдэлж, нэр хүндтэй амьдрах боломжоор хангагдана хэмээн зохион байгуулагчид ярьж байна.

Гэр бүл төлөвлөлтөд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг Дэлхийн хүн амын байдал 2012 тайланд уриалаад, гэр бүл төлөвлөлтийг зөв хийснээр ядуурал буурч, эрүүл мэнд сайжирч, жендэрийн тэгш байдал хангагдана. Өсвөр үеийнхэн сургуулиа дүүргэн, ажиллах хүчний оролцоо нэмэгдэнэ гэжээ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button