Нэүрит фильм нэгдэл байгуулагдлаа

нэгдэлтэй болж буй талаараа мэдээлэл хийлээ. Тус фильм нэгдэлд Алтантүрүү Миний нууц хүү драмын жүжгийг бүтээсэн Go студи, Долоон бурхан харвадаггүй киног хийсэн Логикфильмстуди, Амьдралд тавтай морил олон ангит киног бүтээсэн Захиалгат инээд хамтлаг, Хоёр ертөнцийн буудал драмын жүжгийг бүтээсэн J and Sстуди, Эзэнгүй бөгж киног бүтээсэн Мазаалай фильм нар багтжээ.
Уран бүтээлчид ийнхүү нэгдэх болсон шалтгаанаа өнөө үед уран бүтээлчид төр засгийн дэмжлэггүйгээр зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор уран бүтээл туурвидаг. Монгол киноны нэр хүнд унаж байгаа нь нууц биш. Үүнээс гадна манай киноны уран бүтээлчид нэгдэж чадахгүй байгаагаас болж олон улсын урлагийн зах зээлд бүтээлээ гаргаж чадахгүй байна хэмээн тайлбарлав. Мөн Монголын кино урлагт өөрсдийн байгуулсан Нэүрит фильм нэгдлээрээ бага ч гэсэн хувь нэмэр оруулах зорилготой байгаа гэлээ.
Г.Уянга
Olloo.mn