Олон улсын эрдэмтэд Чингис хааны түүхийг хэлэлцэж байна
Төрийн ордонд эхэллээ. Уг хурлыг Засгийн газар, Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийнхэн хамтран зохион байгуулж байгаа аж. Хуралд манай улсын түүхийн шинжлэх ухааны эрдэмтэд оролцож байгаагаас гадна гадаадын 16 орны 50 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж илтгэл хэлэлцүүлж байна.
Өчигдөр албан ёсны илтгэлүүдийг тавьсан бол өнөөдөр Чингис хаан ба намтар үйл ажиллагаа, Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн, Чингис хааны өв уламжлал гэсэн гурван салбар хуралдаан болох юм.
Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг Монголын анхны түүхч, эрдэмтэн Ш.Бира тавьж, түүний араас манай улсын болон гадаадын эрдэмтэд илтгэл тавилаа.