М.Отгонбаяр Хөл бөмбөгийг хөгжүүлэхийн тулд тамирчин цалинтай байх ёстой

М.Отгонбаяртай ярилцлаа. Өмнөд Солонгосын Инчон хотод болсон Азийн наадмын өмнөх хөл бөмбөгийн тэмцээнд манай улсын тамирчид амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн юм.

-Инчон хотод өндөр амжилт үзүүллээ. Мөнгөн медаль хүртэх итгэл дүүрэн байв уу?

-Хангарьд клубийн тамирчид, дасгалжуулагчид энэ тэмцээнд оролцохдоо том зорилго тавьсан. Бид багийн тоглолтыг чухалчилж, хамгаалалтад суурилсан довтолгоог эрхэмлэсэн.

-Клубийн ойрын зорилго юу байв. Гаргасан амжилт?

-Бид улсын хэмжээнд зохиогддог лигийн тэмцээнд тэргүүн байрт орох зорилготой байсан. Харин дөрөвдүгээр байрт шалгарсан. Үүний сацуу Монголын бүх ард түмний спартакиадад хөл бөмбөгийн төрөлд аваргалсан. Мөн сая ярьсанчлан Өмнөд Солонгосын Инчон хотноо болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртээд байна.

-Хангарьд клубийн амжилт гаргаж буй нууц юунд байна вэ?

-Манай клуб гадны легионер тамирчдыг урьж тоглуулдаг. Энэ нь багийн тамирчдын арга барил, тоглолтын хэв маяг дээшлэх нэг гарц болдог болов уу. Өнгөрсөн 2010 онд манай баг Нигер улсын хоёр тоглогчоор бүл нэмсэн. Тэд довтолгооны байрлалд тоглодог. Одоо тоглож байгаа Паул Эбука хэмээх тамирчин гурав дахь жилдээ Хангарьд багт хүчин зүтгэж байна.

-Чухам яагаад Инчоныг зорьсон бэ. Та бүхнийг урьд нь нөхөрсөг тоглолт хийж байсан болохоор нэр зааж дуудсан гэх юм билээ?

-Олимпийн хорооны мэргэжилтэн Отгонцагаан Инчоноос ирсэн урилгыг бидэнд танилцуулж, Хангарьд хөл бөмбөгийн клубийг БНСУ руу яваач гэсэн чиглэл өгсөн л дөө. Уг нь Монгол Улсын шигшээ багийнхан оролцох ёстой байсан. Гэвч шигшээ багийнхан гадна, дотны олон тэмцээн, уралдаанд бэлтгээд завгүй байсан юм. Инчон, Улаанбаатар эгч дүүс хотууд юм билээ. Тэр утгаараа эгч дүүс хотын найрамдал, хамтын ажиллагааны шугамаар зохиогдсон тэмцээн гэж ойлгож болох талтай. Харин энэ тэмцээнд улсаа төлөөлөх боломж хангарьдчуудад олдсон.

-Инчонд та бүхнийг хэр хүлээж авсан бэ?

-Хөл бөмбөг мэргэжлийн түвшинд хүртлээ хөгжсөн улс гэдэг тэс өөр юм билээ. Биднийг дөрвөн одтой зочид буудалд буулгаж, мэргэжлийн бэлтгэлийн талбай, хэрэглэлээр хангасан.

-Сэтгэл зүйн хувьд хэр байв. Их зоригтой тоглолоо гэж бодлоо. Айлын хаалганд олон гоол оруулсан болохоор уу?

-Бид хамгийн анх нэг номерыг сугалсан. Үүнээс үүдэж багийнхандаа нэг дугаарыг сугалсан учраас энэ тэмцээнд тэргүүн байрт орно хэмээн итгүүлж бас зорилго тавьсан. Эхний хожил авсны дараа багийнхан маань нэлээд урамшсан. Энэ нь тэмцээнд өндөр амжилт гаргахад түлхэд болсон.

-Инчон та бүхнийг дахин урина гэсэн яриа байдаг?

-Инчон хотод 2014 онд Азийн наадам болно. Тэнд биднийг урихгүй гэх газаргүй. Тоглох шанс бий.

-Саяны тэмцээнд Хангарьд-ын легионеруудаас ямар тамирчид оролцов?

-Зөвхөн улсын шигшээ баг гэдэг утгаараа гадны тоглогчид авах эрх байхгүй. Монгол залуучууд хүч, хөдөлмөрөөрөө оролцоод ирсэн.

-Манай тамирчдыг гадны тоглогчидтой харьцуулбал?

-Хангарьд клубийн тамирчид хагас мэргэжлийнх гэж хэлж болно. Манай ихэнх тоглогч Эрдэнэт үйлдвэртээ ажилладаг. Бүрэлдэхүүний зарим нь оюутан, нэг хэсэг нь ажилгүй. Мөн манай талбай Монголдоо хоёрт бичигддэг. Харин бидний эсрэг тоглосон тамирчид бүгд л мэргэжлийн тамирчин болохын тулд сургуульд нь сурч, боловсорч байгаа. Жишээ нь, Бангкок хотын Биеийн тамирын их сургуулийн шигшээ багийнхан Таиландын багийг бүрдүүлсэн байсан. Бас Хятадын багийнхан биеийн тамирын сургуульд боловсрол эзэмшдэг юм билээ.

-Та багтайгаа ажиллаад хэдэн жил болж байна вэ?

-Эрдэнэт хотын Хангарьд спорт хороонд 1996 оноос хойш ажиллаж байна. Харин 2000-аад оны эхээр Хангарьд хөлбөмбөгийн болон хоккейн багийг дасгалжуулж байгаа. Биднийг дэмжиж байсан элэг нэгт ард түмэндээ Баярлалаа гэж хэлье. Бас Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Ганбаатар биднийг энэ тэмцээнд явахад гэлтгүй өмнөх нөхөрсөг тоглолтуудад оролцоход их хувь нэмэр оруулсан.

-Монголын хөл бөмбөгийн хөгжил таны бодлоор?

-Бид юун түрүүнд хөл бөмбөгт сэтгэл зүрхээ өгч байгаа залуучууд, тамирчдаа дэмжих хэрэгтэй. Ингэхдээ тэдэнд цалин урамшуулал өгч, мэргэжлийн тамирчны статус олговол зүгээр юм уу. Монголын хөл бөмбөгийн хөгжлийг өөрчлөхөд энэ алхам үнэтэй хувь нэмэр оруулна. Ихэнх тамирчин оюутан эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Тэднийг дэмжиж, мэргэжлийн тамирчны хүртэх ёстой цалинд хүргэмээр байна.

Т.Бат

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button