Оюутолгой олгойдож эхлэх нь ээ

орчим урт туузан дамжлагаар хүдэр зөөх туршилт хэдийнэ эхэлсэн байна. Уг туршилт энэ сарыг дуустал үргэлжилнэ гэж баяжуулах үйлдвэрийн. удирдлага мэдэгдсэн. 290 тоннын даацтай хүчирхэг Комацу-930 өөрөө буулгагч машинаар хүдэр зөөж агуулахад нөөцөлж байгаа.

Хоногт 100 мянга, жилдээ 35 сая тонн хүдэр боловсруулан баяжуулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэ нь Эрдэнэт-ийнхээс даруй ! 10 сая тонноор илүү гэнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор цагт 88, жилдээ 700 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. Энэ бүхэн нь Оюу толгойг эрчим хүчтэй холбооны үр дүн ажээ.

Тус компани энэ сарын 5-наас БНХАУ-ын ӨМӨЗО-ын Баяннуур аймгаас эрчим хүчээ авч эхэлсэн. Эхний ээлжинд хоногт 100 мВт эрчим хүч авах бөгөөд үйлдвэрлэл өсөхийн хэрээр энэ хэмжээ нэмэгдэх юм байна.

Оюу толгойн уурхай Монгол дахь автомат удирдлагатай цахилгаан эрчим хүчний анхны тохиолдол болж буйгаараа бүр ч онцлог. Уурхайг эрчим хүчээр бүрэн хангах туршилт долоон долоо хоног буюу барагцаалбал 50 хоногийн турш үргэлжлэх аж. Энэ бүхний эцэст наад зах нь гурав, цаашилбал хагас жилийн дотор Оюу толгой-гоор овоглосон анхны бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд хөл тавих боломжтой болох юм.

Эрчим хүчний гэрээ хийх багийнхан Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчидтай идэвхтэй хамтран ажилласны дүнд Монгол Улсад 6.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломж бүрдүүлсэн Оюу толгой төсөл бодит ажил болох нөхцөл бүрджээ.

Манай орны эрчим хүчний төвийн сүлжээ Оюутолгойд шаардагдах эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй, ОХУ-аас эрчим хүч импортлох нь эдийн засгийн хувьд ашиггүй, түүнчлэн дэд бүтэц, үнэ өртөг зэрэг асуудлаас хамаарч өмнөд хөршөөс эрчим хүчээ авахаар шийдвэрлэсэн нь энэ.

Оюу толгой ХХК-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Макрей Эрчим хүчний талаар гэрээ байгуулснаар Монголын эдийн засгийн хамгийн том хөрөнгө оруулалт болох энэхүү төсөлд шаардлагатай эрчим хүчний хангамжийг баталгаажууллаа. Энэ бол Оюу толгой төслийн төдийгүй Монгол Улсын хувьд түүхэн чухал үйл явдал юм гэж онцлон дурджээ.

Ийнхүү Монголын хоёр дахь саалийн үнээ Оюу толгойн уурхай эхний хүдрээ баяжуулах өдөр цаг минутаар хэмжигдэж эхэллээ. Ямартай ч Оюу толгой олгойдож эхлэх нь. Харин ашиг шимийг нь монголчууд хэрхэн яаж хүртэхийг цаг хугацаа л харуулах нь тодорхой.

Д.Түвшин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button