Петрочайна-г шинэ Засгийн газар ч хазаарлаж хүчрэхгүй нь бололтой

Үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө нотлов.

Шинэчлэлээр уриагаа хийсэн шинэ Засгийн газрын тэргүүн энэ сарын эхээр зүүн аймгуудад ажилласан. Ерөнхий сайд Дорнод аймагт ажиллахдаа үе үеийн сайд, дарга нарын уулзалтын хуваарийг чимдэг байсан Петрочайна дачин тамсаг ХХК тэргүүтэй газрын тосны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзсан.

Түүний энэ уулзалтаас монголчууд, тэр дундаа дорнодчууд их зүйлийг хүлээж байсан юм. Харамсалтай нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнөх сайд дарга нарын улиг болтол ярьсан Асуудлыг шийдвэрлэнэ, судалж үзнэ гэсэн хуурамч үгсээр уулзалтаа өндөрлүүлж, шинэчлэл гэдэг уриагаа гундааж орхив. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа агуулгаараа шинэ, шинэлэг байх ёстой. Гэвч шинэ Засгийн газрын тэргүүний газрын тосны салбарт эхлүүлсэн ажил тийм байж чадсангүй. Үнэхээр урам хугарсан шүү.

Хамгийн гол нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдээс хандив нэрээр орон нутгийн захиргаа мөнгө авдаг явдал байсаар байгаа нь нууц биш. Цаашид тосны үйл ажиллагаа эрхлэгчдээс танай аймаг хандив авах хэрэггүй. Үүнийг албан ёсоор ёс журмаар нь авч, зарцуулалт нь ч ил тод байх зарчимд шилжинэ гэсэн сонирхолтой зүйл хэлсэн. Тэртэй тэргүй Петро чайна дачин тамсаг ХХК-ийн олборлолтоос монголчууд, дорнодчууд юу ч хүртэж чадахгүй байгаа. Гэтэл хандив нэрээр авдаг хэдэн төгрөгийг нь хязгаарлаж орхихоор хэн ч байсан бухимдах биз.

Петрочайна дачин тамсаг ХХК-ийн тухайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудал чухлаар яригддаг. Харин шинэ Засгийн газрын тэргүүн Бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар цухуйлгасангүй. Өөрөөр хэлбэл, Бүтээгдэхүүн хуваах гэрээг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгогдсон. Гэтэл манай Засгийн газрын Петрочайна дачин тамсаг ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь анхны хайгуул хийж байсан Соко интэрнейшнл ХХК-тай байгуулсан хуучин гэрээ. 10 гаруй жилийн өмнө хийгдсэн гэрээ гэсэн үг л дээ. Энэ нь Монголын талд асар их алдагдалтай гэрээ болсон гэдэг нь Петрочайна дачин тамсаг ХХК-ийн өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаанаас бэлхэн харагддаг.

Иймээс ч компанийн талаас Бүтээгдэхүүн хуваах гэрээг ил болгохоос үхтэлээ айдаг юм билээ. Манай Засгийн газар ч ялгаагүй. Хэрэв энэ гэрээ ил болох л юм бол ард түмний бослого болоход энүүхэнд гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Харин монголчуудад алдагдалтай, хохиролтой энэ гэрээ шинэ Засгийн газрын тэргүүний санаанд нийцдэг бололтой. Учир нь тэрбээр өмнөх Засгийн газрынхан шиг энэ талаар ам нээхийг хүссэнгүй. МАН-ын Засгийн газрын үед Петрочайна дачин тамсаг ХХК-д хир халдаадаггүй байсан.

Авто тээврийн байцаагч нар байгаль орчин сүйтгэж, өдий төдий олон салаа зам гаргасан гэдэг шалтгаанаар тус компанийн газрын тосны тээвэрлэлтийг долоо хоног зогсооход Засгийн газар үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л үймэлдэж билээ. Аймгийн Засаг дарга Ц.Жанлаваас эхлээд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Р.Содхүү цаашлаад Засгийн газар бужигнаж байв. Өнгөрсөн Засгийн газрын үед Ерөнхий сайд асан С.Батболд нарын сайд, дарга нар хэд хэдэн удаа Петрочайна дачин тамсаг ХХК-ийн удирдлагуудтай уулзаж байсан. Орон нутгийн иргэдийн зүгээс өч төчнөөн тонн газрын тос хил даван үнэгүй урсгаж байгаа хэрнээ улс орон, аймаг суманд ямар ч үр ашиг алга байгааг уламжилдаг байв.

Тухайн үед бас л Асуудлыг шийднэ, судалж үзнэ гэсэн хариугаар нутгийн хүмүүсийн амыг барьж билээ. Гэхдээ энэ бүхнийг нэг нам олон жил төрийн эрхэнд байсан хийгээд авлига хээл хахуультай л холбон тайлбарладаг байсан.

Тиймээс ч шинэ Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг Дорнод аймагт ажиллах үеэр газрын тосны салбарт шинэ гарц нээх, шийдвэртэй алхам хийнэ хэмээн ард түмэн найдаж байлаа. Гэтэл үгүй юм аа. Монголчууд тэдний сүржин урианд итгэж, хэтэрхий өндрөөр үнэлж байсан бололтой. Н.Алтанхуяг тэргүүтнүүд засгийн эрхийг авсан ч том намын хүчтэй удирдлага шиг, жинтэй шийдвэрт хүрч чадсангүй.

Манай улсын газрын тосны салбар өөх ч биш, мах ч биш үлбэгэр байдалтай явсаар бараг 20 жилийн нүүрийг үзэж байна. 1993 онд АНУ-ын Соко интэрнейшнл ХХК анх Дорнодын тал нутагт хайгуул хийж эхэлснээс хойш 19 жил болжээ. Одоогийн байдлаар Дорнод аймгийн Матад, Халхгол суманд Петрочайна дачин тамсаг ХХК, Матад суманд Петроматад ХХК, Гурванзагал, Чойбалсан, Баянтүмэнд Эн Пи Ай ХХК, Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсанд Магнай трейд ХХК гэсэн дөрвөн компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компанийн Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн нийт хэмжээ 38 мянган км.кв буюу Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн 30 хувийг нь эзэлжээ. Гэхдээ бодит байдал дээр 38 мянган км.кв бус Тамсагийн сав газрыг бүхэлд хамарсан үйл ажиллагаа явуулж байна.

Арваад жил хайгуул хийсний үр дүнд БНХАУ- ын төрийн мэдлийн корпорацийн охин компани болох Петрочайна дачин тамсаг ХХК хоёр жилийн өмнөөс олборлолт явуулж эхэлсэн. Харин өнөөдөр энэ компанийн үйлдвэрлэлийн баазад БНХАУ-ын 26, Монгол Улсын дөрөвхөн туслан гүйцэтгэгч компани бий. Эдгээр компанид ажиллагсдын ердөө 427 нь монгол, үлдсэн 1725 нь хятад ажилчин байна. Нийт ажиллагсдын 1/3 монгол байгаа гээд бодохоор сум орон нутагт яаж ч үр ашгаа өгөх билээ.

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button