Онцгой байдлын хариуцлага алдсан дарга нарыг ажлаас нь чөлөөлөв

Тухайлбал, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагчаар ажиллаж байсан онцгой байдлын хурандаа А.Батмөнх алба хаагчдыг гүйцэтгэх чиг үүргээс нь өөр ажилд буюу, хувийн компанийн барилга дээр ажиллуулснаас болж нэг алба хаагч хүндээр гэмтэн хөдөлмөрийн чадваргүй болсон хэрэг гарсан.

Иймээс А.Батмөнхийг тус ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаал бууруулах шийтгэл ногдуулжээ. Түүний оронд НОБГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан онцгой байдлын хурандаа Д .Чинзоригийг томилсон байна.

Мөн Сэлэнгэ аймагт тохиолдсон усны ослын үеийн аврах ажиллагаа явуулсан байдал, нөхцөл байдлыг газар дээр нь шалгахаар ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга онцгой байдлын хурандаа С.Цогтбаатараар ахлуулсан ажлын хэсгийг тус аймагт ажиллажээ. Шалгалтын үеэр албаны бэлтгэл бэлэн байдлыг сулруулсан, ажлын дотоод зохион байгуулалт хангалтгүй, алба хаагчдаас ирүүлсэн санал гомдол, удирдлагын буруу арга барил, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн болох нь тогтоогдсон байна.

Иймээс ажлын хариуцлага алдсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Равдандоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ОБЕГ-ын Бодлого төлөвлөлт, сургалт сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Б.Ууганбаярыг томилсон байна.

Сэлэнгэ аймгийн ОБГ-т санхүүгийн ноцтой зөрчлүүд илэрсэн учраас ахлах нягтлан бодогч, онцгой байдлын хошууч Р.Наранцэцэгийг албан тушаалаас нь чөлөөлж, зарим албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулжээ.

Түүнчлэн алба хаагчдаас ирүүлсэн санал, гомдлын мөрөөр асуудлыг шалгаж тогтоосны дагуу Аврах, гал унтраах 36 дугаар ангийн захирагч хошууч Д.Баярааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хошууч Ч.Баатарсүхийг, тус газрын орлогч, Гамшгаас хамгаалах хяналтын тасгийн даргаар дэд хурандаа Н.Бат-Эрдэнийг тус тус томилсон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button