Японд хичээлдээ хүрэн оймстой ирж болохгүй

Түүнчлэн хөвгүүд богино халимагтай байхаас гадна үсээ өөр өнгөөр будаж болохгүй. Охид цагнаас өөр гоёлын эд зүйлс хэрэглэдэггүй. Мөн тэднийг хумс, нүүрээ будах, үсээ буржийлгахыг хориглодог байна.

Тус улсад хүүхдүүд гурван настайгаасаа цэцэрлэгт зайлшгүй хамрагдах ёстой. Сургуулийн өмнөх боловсролоор арифметикийн үндэстэй танилцахаас гадна бага зэрэг уншиж сурдаг байна. Харин сургуульд элсэхийн тулд элсэлтийн шалгалт өгдөг. Хэрэв тааруухан үнэлгээ авбал бэлтгэл ангид элсээд, дараа жил нь дахин шалгуулах боломжтой. Тус орны хүүхдүүд бага, дунд боловсролыг үнэ төлбөргүйгээр заавал эзэмшинэ.

Харин ахлах анги, их, дээд сургууль төлбөртэй. Японоор бүрэн дүүрэн уншиж, бичиж сурахын тулд 2500 үсэг цээжлэх шаардлагатай. Бага ангид гэрийн даалгавар өгдөггүй. Гэвч дунд, ахлах ангиудад суралцагсад бие даасан ажил маш ихтэй байдаг тул улсынхаа хамгийн завгүй хүмүүст тооцогддог аж.

/эх сурвалж moeobrazoүanie.ru/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button