Аварга үлэг гүрвэлийн хотод байгуулсан Ар Монголын хөвгүүдийн ялалт

санхүүжүүлсэн хоёр орны хүүхэд багачуудын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилготой хөлбөмбөгийн өсвөр үеийнхний олон улсын тэмцээн энэ сарын 10-13-нд Эрээн хотод боллоо. Манай улсын ЕБС-иудын нэгдүгээр улирлын амралтыг тохиолдуулсан нь энэ. Олон улсын тэмцээн Хөх хот, Улаанхад хотод болох байсан ч БНХАУ-ын зүүн хойд нутгаар их хэмжээний цас орж, Улаанхад хүрэх зам цасанд боогджээ. Тиймээс ӨМӨЗО-ы Хэвлэл мэдээллийн алба шуурхай арга хэмжээ авч, энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахыг Эрээн хотын Боловсролын газарт даалгасан юм. Ийнхүү олон улсын тэмцээн аварга үлэг гүрвэлийн хот Эрээнд болов.

Тус газар тэмцээнийг богино хугацаанд өндөр түвшинд зохион байгуулсан. Энд ӨМӨЗО-ы Боловсролын газрын дэд дарга бөгөөд нэгдүгээр сургуулийн захирал Арвин, Хүүхэд залуучуудын үйл ажиллагааны төвийн хөгжмийн багш Аянга нарын нөр их хичээл зүтгэлийг дурдах хэрэгтэй. Нэгдүгээр сургуулийнхан тэмцээн болох сургаар дасан дарагдсан талбайгаа гурван өдрийн турш цэвэрлэснийг тус сургуулийн сурагчдаас дуулсан юм. ӨМӨЗО-ы тал БНХАУ-Монгол Улсын сурагчдын хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээн нэрийн дор, Хөлбөмбөгийн уран чадвараар уралдан найрсаг харилцаагаа батжуулъя уриатайгаар нэгдүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд энэ сарын 11-нд зохион байгуулсан. Харин Өдрийн шуудан сонины сурвалжлах багийнхан бид энэхүү тэмцээнийг Erlian Cup-2012 хэмээн нэрийдэв. Олон улсын жишгийг аваад үзсэн ч, хэлж ярьж, бичихэд дөхөмтэйг нь бодолцсон ч ингэсэн нь дээр биз ээ. Тэмцээн болсон хиймэл зүлэгтэй талбай дээд зэрэглэлийн тэмцээн ч хүлээн авах том хэмжээтэй юм билээ. Талбайг яг нарийн хэмжиж үзээгүй. Гэхдээ Монголын хөлбөмбөгийн холбооны болон ДЦС-4-ийнхийг эс тооцвол түүнийг гүйцэх талбай Монгол Улсад байхгүй. Үүнийг зөвхөн дунд сургуулийн талбай гэж бодохоор манай урд хөрш сургуулиудынхаа барилга байгууламжид хэр их анхаардаг нь төвөггүй мэдрэгдэнэ.

Бидний хэлж заншсан Er­lian Сuр-2012-т гурван баг хүч үзлээ. Монгол Улсыг төлөөлж Улаанбаатар хотын 24 дүгээр сургууль, БНХАУ-ыг төлөөлж Эрээн хотын нэгдүгээр сургууль болон Монгол сургуулийн шигшээ баг өрсөлдсөн юм. Монгол Улсын хошой тэргүүний 24 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн шигшээ баг сүүлийн жилүүдэд тогтмол өндөр амжилт үзүүлж, манай улсын шилдэг багуудын нэг болсон. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дуулиан-2020 тэмцээнээс 2010, 2011 онд алт, 2012 онд мөнгөн медаль хүртэж, талбайн хөлбөмбөгийн болон футзал (Заалны хөлбөмбөг)-ийн дүүрэг, хот, улсын чанартай бусад тэмцээн уралдаанаас тогтмол өндөр амжилт үзүүлж буй.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ийн санаачлагаар Милан клубийн өсвөрийн зуслан Улаанбаатар төсөл хөтөлбөр өнгөрсөн жил манай улсад анх удаа хэрэгжсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд Италийн алдарт Милан клубийн өсвөрийн багийн дасгалжуулагч нар Монголын 13 хүртэлх насны хамгийн шилдэг 200 гаруй өсвөрийн хөлбөмбөгчийн дунд шалгаруулалт явуулж, авьяас чадвараараа шалгарсан дөрвөн тоглогчийг Милан хотод болсон Дэлхийн хүүхдийн зуслан- д хамруулсан юм. Монголоос шалгарсан дөрвөн тоглогчийн хоёр нь Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч байв. Милан клубийн өсвөрийн зуслан Улаанбаатар төсөл хөтөлбөрийн хоёр дахь нь өнгөрсөн зун хэрэгжсэн. Ингэхэд 24 дүгээр, сургуулийн сурагч А.Мөнх-Оргил дахин шалгарч, Миланыг хоёр дахиа зориод хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирснийг дашрамд дуулгая. Ийм л хэмжээний баг Монголыг төлөөлсөн юм.

Erlian Сuр-2012-ын нээлтийн ажиллагаанд 24 дүгээр сургуулийн баг Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг барин зогссон нь бахархалтай сайхан харагдаж байлаа. Харин тэмцээнийг зохион байгуулагчид ингэхийг зүгээр хараад суусангүй, удалгүй БНХАУ-ын томоос том далбаа гаргаад ирсэн юм. Тэмцээний эхний тоглолт Улаанбаатар хотын 24 дүгээр сургууль, Эрээн хотын нэгдүгээр сургуулийн хооронд болов. Энэхүү тоглолтод Ар Монголын хөвгүүд бүхий л талаараа илүү байж, өрсөлдөгчөө 91-ээр буулган авсан. Тоглолтын дараа өвөр монголчууд ар монголчуудыг магтаж, Танай хүүхдүүд сайн боловсорсон (бэлтгэгдсэн) байна хэмээж байсан.

Үүний дараа болсон хоёр дахь тоглолтод Эрээн хотын Монгол сургуулийн баг нэгдүгээр сургуулийн багийг 51-ээр буулган авснаар аваргын төлөө хүч үзэх хоёр багийн нэр тодорхой болсон юм. Шигшээ гэж хэлж болох тоглолт өдрийн хоолны дараа, үдээс хойш боллоо. Хэдийгээр гадаа 20 гаруй хэмийн хүйтэн байсан ч Эрээн хотын Монгол сургуулийн сурагчид баг тамирчдаа дэмжихээр иржээ. Харин 24 дүгээр сургуулийн багийн дэмжигчид нь манай сонины сурвалжлах багийнхан байв. Манайхан 1998 оноос хойш төрсөн 14 хүртэлх насныхан юм. Харин өрсөлдөгч багийнхан нь дунд сургуулийн ахлах ангийнхан байх. Хоёр багийн тоглогчид хоёроос гурван насны зөрүүтэй ажээ. Гэсэн ч Ар Монголын хөвгүүд үүнийг ажрах ч үгүй дайчин тоглосоор эцсийн дүндээ 22-оор тэнцсэн юм. Хоёр багийн оноо, хоорондын тоглолтын дүн тэнцсэн ч 24 дүгээр сургуулийн баг бөмбөгний зөрүүгээр Erlian Сuр-2012-ын аваргаар тодорч, Эрээн хотын Монгол сургууль, нэгдүгээр сургуулийн баг удаалав.

Тэмцээний хаалтын ажиллагаанд Монгол Улсаас Эрээн хотод суугаа дэд консул Б.Саруул, ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны Газрын дарга Дэ Бө, Эрээн хотын соёлын газрын дарга Улаан, Боловсролын газрын дэд дарга бөгөөд нэгдүгээр сургуулийн захирал Арвин, Хүүхэд залуучуудын үйл ажиллагааны төвийн хөгжмийн багш Аянга, Монголын үндэсний өдөр тутмын Өдрийн шуудан сонины ерөнхий эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ нарын тэргүүтэй албаны хүмүүс оролцож, баг тамирчдад цом, медалийг нь гардуулж өглөө.

Б.Оюун-Эрдэнэ эрхлэгч уг тэмцээнийг зохион байгуулах ажлыг эхнээс нь дэмжиж, шийдвэр гаргасан ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Бай Юган болон хэрэгжүүлсэн Эрээн хотын Засгийн газарт талархал дэвшүүлсэн. Дэ Бө дарга болон тэмцээнийг гардан зохион байгуулсан Арвин дарга нар Цаашид ямар ч арга хэмжээг хамтран зохион байгуулахад бэлэн байна. Монголын үндэсний өдөр тутмын томоохон сонинтой хамтран ийм арга хэмжээ зохион байгуулсандаа баяртай байна гэв. Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын дэд дарга Б.Саруул Хэдийгээр цаг агаар хүйтэн байгаа ч хүүхдүүдийн сэтгэл маш сайхан байна. Бид хамтын ажиллагаагаа хүүхдүүд рүү чиглүүлж, олон багачуудыг баярлуулж байгаадаа баяртай байна. Цаашдын арга хэмжээнүүдэд урилгаар бус оролцогчийн байр суурьтай байна хэмээсэн юм. Харин Монгол Улсаас Эрээнд суугаа дэд консул Б.Саруул Бид өмнө нь Дорноговь аймаг, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгтэй хамтран соёлын арга хэмжээ зохион байгуулж байсан. Гэхдээ спортын арга хэмжээ орхигддог байлаа. Үүнийг сэргээж өгсөнд баяртай байна. Орхигдоод байсан спортын арга хэмжээ хүүхдүүдийн гэгээлэг зүйлээр эхэлж байгаад баяртай байна гэж байсан.

Erlian Сuр-2012-ын тухай яриа хурдан түгсэн бололтой. 24 дүгээр сургуулийн баг тамирчид нэгдүгээр сургуулийн багш нарын дотуур байранд байрласан байсан. Тэдэнтэй халз үзэх хүсэлтээ Эрээн хотын шигшээ багаас өгсүүлээд хэд хэдэн сургуулийн баг илэрхийлж, дотуур байранд нь хэд хэдээр ирсэн юм. Тэмцээний аваргуудад дахин тоглох хүсэл байсан ч үйл ажиллагааны хөтөлбөр шахуу байснаас тэрхүү хүсэлтийг түр хойшлуулав. Нэгдүгээр сургуулийн багш нарын дотуур байр нь манайдаа гайгүйд тооцогддог зочид буудлуудаас огтхон ч дутахгүй юм билээ. Ийнхүү хоёр орны хүүхэд багачуудын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаа маань амжилттай сайхан болсон. Бид үүнийг хилийн дээс алхаж, анхныхаа олон улсын тэмцээнд оролцсон монгол хүүхдүүдийн царайнаас төвөггүй олж харсан юм.

Сурвалжлагынхаа төгсгөлд хэд хоногийг сайхан дурсамжтай өнгөрөөсөн Эрээн хотын тухай олж мэдсэнээ хүргэе. Тус хотыг ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн баруун хэсэг болох Тамчийн талд байрлах Давст нуурын нэрээр Эрээн гэж нэрлэжээ. Эрээн хот нь ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн нутаг бөгөөд зүүн, баруун, өмнөд хэсгээрээ Сөнөд хошуутай залгалдаж, хойд хэсгээрээ Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумтай хиллэдэг. Газар нутгийн хувьд ашигтай байрлалтай бөгөөд Улаанбаатараас Бээжин орох замын тэн хагаст, Замын- Үүдээс есөн км-ийн зайтай байна.

Эрээн хот 4015 км.кв нутаг дэвсгэртэй бөгөөд үүний 27 км.кв талбайг хотжуулсан. Далайн түвшнээс дээш 932 метр өндөрлөг газарт оршдог ба далайгаас алслагдсан эх газрын хуурай, эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай. Өвлийн улиралд -40.2 хэм хүртэл хүйтэрч, зуны улиралд +39.9 хэм хүртэл халж, жилд дунджаар 139 мм хур тунадас унадаг. Цөлөрхөг тэгш тал газар бөгөөд газрын гадаргуу нь усгүй тул цэвэр усны хангамжаа Эрээн хотын төвөөс 60 орчим км зайтай орших Гэрэлт-Од сумаас татаж авдаг байна.

Эрээн хот Шилийн, Дунчэн, Улаан гэсэн гурван дүүрэгтэй, Гэрэлт-Од сум, Сайн-Ус ШУГ-ийн парктай. Нийт 100 гаруй мянган хүн амтайгаас байнга оршин суугч 50 орчим мянга, бусад нь наймаа арилжааны зорилгоор тус хотод түр оршин суугч аж. Тус хотод монгол, хань, хотон, манж, солонгос, дагуур зэрэг үндэстэн, ястан оршин суудаг. Хотын уугуул оршин суугчид нь сөнөдчүүд юм. Эрээн нь БНХАУ-ын Монгол Улстай хиллэдэг авто болоод төмөр замын хамгийн том боомт хот юм. Тус хотын түүх 1956 оны нэгдүгээр сард Бээжин- Улаанбаатар-Москвагийн чиглэлийн олон улсын төмөр зам тавигдсантай салшгүй холбоотой.

М.Уянга

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button