Улаанбаатар Токио, Сөүлтэй өрсөлдөнө

Дэлхийг шуугиулаад байгаа Ганнам стиль нэртэй дуу нь Сөүлийн нэгэн хорооллын дуу юм байна. Тэр нь Ганнам гэдэг баян хороолол. Тэр хороолол нь хэдхэн жилийн өмнө манай гэр хорооллоос ядуу хороолол байсан. Одоо ийм болсон байна гээд гоёмсог хорооллын зураг үзүүлэв. Мөн тэрээр 2040 онд нийслэлд олимп зохион байгуулах санамж бичигт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарын үсэг зурсан тухай сануулаад, түүнийг хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм. Мөрөөдлөө биелүүлж сурсан Э.Бат-Үүл үгийнхээ төгсгөлд Залуучууд сонгуульдаа идэвхитэй оролцоорой. Тэгвэл бид бүхний мөрөөдөл биелнэ хэмээн уриалав.
Өчигдөр НИТХ-аар Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэв. Энэ мөрийн хөтөлбөрөөс харвал Монголчуудын тал нь амьдарч байгаа Улаанбаатар хотод удахгүй 80 хувь нь амьдардаг болно. Учир нь ирэх дөрвөн жилд бий болох бүтээн байгуулалт багаар тооцоход 200 мянгаад ажлын байр бий болгоно. Нөр их ажлыг санхүүжүүлэх хөрөнгийг гадаад, дотоодын зах зээлээс босгоно. Дээр нь олон улсын санхүүгийн байгууллагууд бодит, бэлэн төсөлд хөрөнгө оруулахаа илэрхийлсэн гэнэ. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс хэд дахин их хөрөнгө оруулалт шаардах дээрх төлөвлөгөө монголчуудад юу өгөх вэ. Бизнесмэнүүд юунд хөрөнгө оруулбал нийслэлийн удирдлагаас дэмжлэг авах вэ гэсэн олон асуулт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Энэ асуултад бага боловч мэдээлэл өгөх зорилгоор нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн НИТХ-д танилцуулсан ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг товчлон хүргэж байна. Удахгүй бид Засаг даргын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь уншигчдадаа хүргэх болно.
-Ирэх дөрвөн жилд троллейбус, рейлбас, тусгай замын автобусны үйлчилгээг нэмэгдүүлэх замаар нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй болгоно. Нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, стандартаас илүү хорт утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
-Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хэрэглээнд нэвтрүүлсэн иргэд, аж ахуйн нэгжийг урамшуулах тогтолцоог бий болгоно. Хотын хог хаягдлын менежментийг
сайжруулах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, 2-оос Ганнам дүүрэг 20 жилийн өмнө
доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулна.
-Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хуульчилна. Барилга, объект барихдаа тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын саналыг заавал авдаг болно.
-Хүн амын 58 хувийг төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамж бүхий орон сууцаар, 20 хувийг бие даасан эх үүсвэрээр, үлдэх хэсгийг стандартад нийцсэн халаалтын шинэ технологи бүхий тохилог орон сууцаар хангана.
-Хотын захиргааны цогцолборыг хотын шинэ дэд төвд нүүлгэн шилжүүлэх бэлтгэлийг хангана.
-Шаардлагатай ажил мэргэжлийн жагсаалтыг
хэрэгцээний дарааллаар гарган 5000-аас доошгүй ажил, мэргэжилгүй иргэдийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх давтан сургалтад хамруулан тэдгээрийн 60-аас доошгүй хувийг байнгын ажлын байраар хангана.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, хөгжүүлэх төвийг дүүрэг бүрт байгуулна. Улсын болон хувийн хэвшил, бусад хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 60 цэцэрлэг шинээр барьж байгуулан сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдийг бүрэн хамруулна. Албан байгууллагуудын дэргэд болон гэр цэцэрлэг байгуулахыг дэмжинэ.
-Багахангайд төрөл бүрийн агуулах, химийн болон тэсрэх аюултай ачааг ачиж буулгах терминаль байгуулах асуудлыг шийдвэрлүүлж, бэлтгэл ажлыг эхлүүлнэ. Багахангайн махны үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээж Улаанбаатар хотын махны нөөцийн санг бий болгоно.
-Налайхад Орон нутгийн барилгын материалын түүхий эдийн нөөцийг түшиглэн барилгын материалын үйлдвэрүүдийг Ганнам дүүрэг өнөөдөр цогцолбороор хөгжүүлэх, ханын болон дулаалгын материал, сантехникийн хэрэгсэл, угсармал хавтангийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хөгжүүлнэ. Барилгын материалын бөөний худалдааны төв байгуулна.
-Нийслэлийн Сонгино, Бөхөгийн орчмыг гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжүүлнэ.
-Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдаж авахыг хориглоно.
-Авлигын эсрэг нийслэлийн Олон нийтийн зөвлөл байгуулна.
-Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нэгжийг тусгайлсан бүсэд байгуулна.
-Барилга байгууламж барих зөвшөөрөл цуглуулах ажлыг төр хийдэг болно.
Х.БАТТӨГС