Дөргөн сум нинжа нарын гарт өртжээ
их хэмжээний алтны нөөц олдсон гэх мэдээг хувиараа алт олборлогчид тарааснаас тэнд нинжа нар цугларч, газар шороог сүйтгээд байгаа аж. Тус газарт нийт 200 гаруй нинжа цугласныг тараасан боловч нутгийн ойр орчимд хэсэг бүлгээр тархсан байдалтай байгаа гэнэ.
Дөргөн сумын хувьд эргэн тойрондоо томоохон нуур, гол усаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар аж. Тиймээс энэ бүс нутагт алт олборлох үйл ажиллагаа эхлүүлбэл, улсын тусгай хамгаалалттай Хар ус нуур, Хар нуур, Чоно харайхын гол зэрэг гол, нуур бохирдож, тасрах эрсдэлтэй юм. Иймээс нутгийн иргэд нинжа нартай тэмцэж эхлээд байгаа аж.
Харин нутгийн иргэд дэд сайд Б.Тулгад гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагааг зохион бай- гуулах, эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгааг эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад дамжуулж өгөхийг хүсчээ.