Хойд Солонгосын Ардын дээд хурлын дарга ирнэ

ирэх ням гаригт манай улсад ирнэ.
Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чой Тэ Бок Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийх аж. Мөн зарим салбарын сайдууд БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чой Тэ Бок-т бараалхах юм байна. Түүнчлэн төлөөлөгчид Дархан-Уул аймагт зочилж, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Их сургуулийн Мэдээллийн технологийн сургууль, Улсын төв номын сан зэрэг газруудтай танилцах гэнэ.
Манай хоёр улс 1948 онд дипломат харилцаа тогтоож, 1951 онд Элчин сайдын яамдаа харилцан нээсэн аж. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлэг шинэчлэгдэн байгуулагдаж бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга С.Баярцогт сонгогдсон байна.
Ж.Энх