Прокурорын удирдлагуудын, нэгдсэн зөвлөгөөн болно

зөвлөгөөнийг 2012 оны арваннэгдүгээр сарын 27-30-нд Улаанбаатар хотноо хийхээр төлөвлөж байна.
Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль Цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав прокурорын байгууллагаас 2016 он хүртэлх авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид баримтлах бодлогын талаар илтгэл тавина.
Мөн зөвлөгөөнөөр Улсын Ерөнхий прокурорын орлогч болон туслах прокурорууд хяналтын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл хийж, цаашид хэрэгжүүлэх бодлогын асуудлаар прокуроруудын удирдла- гуудад чиглэл өгнө.
Зөвлөгөөний үеэр аймаг, нийслэл, тээвэр, сум дунд, дүүргийн ахлах болон орлогч прокурорууд сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулах юм байна.