Шөнийн цэнгээний газар хэрэгтэй юу, номын сан хэрэгтэй юу?

дүүсийн харилцааны үр дүнд гадны ямар ч улсад танигдаагүй шахам байсан манай улсад орос ах нар Энхтайван найрамдлын ордонг барьж босгож өгсөн. Энхтайван найрамдлын нийгэмлэг нь дэлхийн 37 оронтой гишүүнчлэлийн холбоо тогтоож, эдгээр улс орнуудын ард иргэд төрийн зохицуулалтгүйгээр хоорондоо харилцан түүх соёлын өвөө сурталчилдаг Энхтайван найрамдлын холбоог бий болгосон.

Гэтэл хоёр дахь гадаад харилцааны яам гэж нэрлэгдэж байсан тус холбоо хоёр хүний гараар орж, тус холбооны оффис, оффисын газар гээд бүхнээ алдаад байгаа юм. Одоо Энхтайван найрамдлын ордны 37 нийгэмлэгийн үйл ажиллагаа таг чиг зогсч, ганц нэг нь энд тэнд үнэтэй байр түрээслэн амь зууж яваа. Энхтайван найрамдлын холбоо 1958 онд байгуулагдаж, ард түмний хандиваар боссон байдаг. Даанч үйлийн үртэй удирдлагууд /Холбооны тэргүүн Д.Цахилгаан, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт нар/ хотын А зэрэглэлийн бүс дэх барилгын өмнөх талбайг худалдаж, дараагаар нь худалдсан талбайд баригдаж буй барилгад оруулна хэмээн хуучин байрыг нь ч арилжчихаад байгаа юм. Энхтайван найрамдлын холбоод, нийгэмлэгүүдийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, үүний ач холбогдлын талаар хэлэх ярих зүйл олон бий.

Хамгийн гол нь Энхтайван найрамдлын ордон гэх байрнаасаа эхлүүлээд түүх, соёлын чухал ач холбогдол бүхий л үнэт зүйлсээ хамгаалах учиртай атал байр, газрыг нь булаан баар, ресторан, сүм хийд болгон ашиглаж байгаа нь харамсах сэтгэл төрүүлнэм. Хуучин нийгмээс хаях зүйл бий ч авч үлдэх олон зүйл бий. Учир нь тэдгээр сайн сайхан бүхэн соёлын үрийг тарьж, нийгмийг сайн сайхан руу хөтлөн дагуулж байсан юм. Харамсалтай нь дээрх гунигт явдал нэгээр дууссангүй. Хуучин нийгмээс муу нь биш сайн нь алга болж дуусах нь бололтой. Үүнийг давтах жишээ маш олон байна. Тухайлбал хүүхдийн парктай холбоотой асуудал хэрүүлийн алим өнхрүүлсээр өнөөг хүрсэн ч шийдэлд хүрээгүй байсаар. Хүүхдийн паркийн асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн хүүхэд залуучуудын боловсрол, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг байгууллагууд тэр чигтээ үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн нь ил боллоо.

Хуучин нийгэмд хүүхэд залуусын хөгжил боловсролд сайн анхаардаг байжээ. Энэ нь тухайн үеийн төрийг барьж байсан хүмүүсийн гавьяа. Өнөөдөр хүүхэд залуус, өсвөр үеийнхний ирээдүйн сайн сайхны төлөө чиглэж, хийгдэж ирсэн маш олон барилга байгууламж байгаа нь үүнийг нотолж байна. Хуучин үед баригдсан хүүхэд залуучуудын дөрвөн том ордон орно. Харин өнөөдөр тэдний бидэнд үлдээсэн бүхэн устаж үгүй болж эхэллээ. Залуучуудад зориулсан анхны ордон нь Монголын залуучуудын санаачилгаар 1950-иад оны сүүлээр байгуулагдсан нь өнөөдрийн Улсын драмын эрдмийн театр, Залуучуудын соёлын төв, буюу нийслэлийн Хүүхэд залуучуудын ордон юм.

Харин хүүхдэд зориулсан ордны хувьд гэвэл 1950 оны сүүлчээр өнөөгийн Хүүхдийн урлан бүтээх төв, мөн 1980 оны дунд үеэс хүүхдийн номын ордонг барьж байсан байна. Эдгээр хүүхэд залууст зориулсан дөрвөн ордныг бий болгох үйлсэд Монголын залуучуудын байгууллагад ажиллаж байсан үе үеийн сэхээтнүүд том байр суурь эзэлдэг. Эдгээр дөрвөн ордон нь дэлхийн соёлын шинэ мянганы алхаатай Монголын нүүдэлчин ардын соёл иргэншлийг хөл нийлүүлэн хөгжүүлж, нэг ёсондоо урлагийн алтан үеийнхний залгамж халааг бойжуулж ирснийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.

Монголын залуучуудын анхны байгууллага болох Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл, түүний олон мянган гишүүн өөрийн үйл ажиллагааны 70 жилийн түүхтэй. Уг байгууллагын нийгэмд гүйцэтгэсэн үүргийг цөөнөөр илэрхийлбэл, 1930-аад оноос Монголын аж үйлдвэрийн тулгуур багана болж ирсэн Аж, Үйлдвэрийн комбинат, 1950-иад онд Атар газар эзэмших хөдөлгөөн, Дарханы бүтээн байгуулалт, 1970-80 оны эхээр Монголын хүнд аж үйлдвэрийн төв Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг байгуулахад идэвхтэй оролцож байсныг сануулах нь зүйтэй болов уу. Үүний зэрэгцээ Залуучууд соёл спорт, сургалтын материаллаг баазыг барьж байгуулах, зориулалтаар нь ашиглахад анхаарал хандуулж ирсэн байдаг.

Энэ ажлын эхлэлийг тэр үеийн МХЗЭ-ийн төв хорооны гишүүн Л .Түдэв, Хүүхдийн төлөө фондын төв комиссын дарга А.И.Цэдэнбал-Филатова нар байжээ. Тэд хүүхэд залуучуудын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэхэд нийгмийн бүх хүч нөөцийг дайчилсан байдаг. Эдгээр барилгуудыг 100 хувь ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байсан байна. Хөдөө орон нутагт байгуулагдсан энэ чиглэлийн орднуудыг тоолбол 100 шахна.

Гэтэл Монголын үе үеийн хүүхэд залуусын хөгжил, төлөвшлийг бэлтгэдэг энэ мэт байгууллагууд зориулалтын байдлаараа бүрэн ашиглагдахаа болиод байгаа нь ахмад үеийнхний сэтгэлийн зовлон болоод байна.

Тэтгэвэртээ гарсан хөгшид эдгээр байгууллагад албан тушаал хашихын тулд бус өнөөгийн залуусын соёл, боловсролд гол үүрэг гүйцэтгэх ёстой ахмадуудын бүтээсэн бүхэн устаж байгаа нь тэднийг ийн унтах нойрыг хугасалж байна.

Тухайлбал, Сансарын тунелиэс баруун тийш уруудаад Скай их дэлгүүрийн баруун талд байрлах Залуучуудын соёлын төв. Өсвөр үеийнхний шатар, даам, дуу, хөгжим, бүжиг, зураг, жүжиг, усан бассейн, уран уншлага гээд бүх төрлийн дугуйлан тус ордонд явагддаг байсан бол аажим аажмаар зориулалт нь өөрчлөгдөж дугуйлангийн өрөөнүүд өдрөөс өдөрт цөөрч байна. Нэг үе энэ газрын үүдээр ороход л урлагийн сургуульд ороод ирчихсэн мэт сэтгэл дулаацаад явчихдаг байлаа. Харин та өнөөдөр Залуучуудын соёлын төвийн дэргэдүүр өнгөрөхөд л МАН-ын штабаас авахуулаад бизнесийн байгууллагууд хүүхдүүдийн Урлагийн сургууль гэж хэлж болохоор газрыг эзэлснийг олж үзнэ.

Цааш нь дурдвал Хүүхдийн урлан бүтээх төвийг нэрлэж болно. Хэдийгээр Хүүхдийн урлан бүтээх төвийн үйл ажиллагаа одоогоор хэвийн явагдаж байгаа ч тус төвийн хашаанд дарж алмаар барилгууд сүндэрлэж эхлээд байна. Бас нэгэн жишээ татъя. Хүнсний 50 дугаар дэлгүүрийн хажууханд байрлах залуу техникчдийн клуб. Хуучны учир мэдэх хүмүүс энэ клубийн ач холбогдол, үр дүнг сайн мэднэ. Хэдхэн жилийн өмнө энд 1000 шахам хүүхэд төрөл бүрийн секц, сургалт, семинарыг зохион байгуулдаг байсан. 1975 онд орос ах нарын хөрөнгөөр баригдсан гурван давхар уг барилгаас өнөөдөр хүүхдүүд шахагдан 500 хүрэхгүй хүүхэд халит мульт орж гаран амиа аргацааж байна. Төр амгалан, иргэнд ээлтэй соц нийгэмд олон аавын хүүхдүүд энд сурч хүмүүжиж, эх орны ирээдүйг авч явааг таах ч аргагүй. Харин цөвүүн цаг эхэлснээр уг барилгын эргэн тойронд сүрлэг барилгууд баригдаж, талбайнаас нь хумслан барилгын дотно гаднагүй түрэмгийлж байна.

Хандгайтын зусланг ах эгч нар маань сайхнаар дурсдаг. Гэтэл Дээд үеийнхний яриад байдаг тэр гайхамшигт зуслан өнөөдөр аялал жуулчлалын зориулалтаар ашиглагдаж, цанын бааз болоод хувирчихаж. Залуучуудын соёлын төвийг барьж байгуулах нөр их ажлын ачааллыг төр засаг болон МХЗЭ-ийн төв хороо, тэр үеийн Хүүхдийн төлөө фондын өдөр тутмын тусламж дэмжлэгтэйгээр Барилгын цэргийн 022, 158 дугаар ангийн барилгачид, зөвлөлтийн 20 гаруй мэргэжилтнүүд нуруундаа үүрсэн байдаг. Алтан үеийнхний бүтээсэн энэ бүхэн ашиг хонжоо хайсан хэн ч биш хэсэг бүлэг хүмүүсийн гараар орох учиртай юм гэж үү?

Өнөөгийн хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар үнэндээ алга байна гэж хэлдэг. Тэд РС-нд хонож, үе үехэн шөнийн цэнгээний газар ордог нь үүнтэй холбоотой гэж үзэх нь ч үнэн юм. Учир нь тэд чөлөөт цагаа таатай орчинд өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх газрыг нь эрх мэдэлтнүүд булаагаад авчихсан. Мөнгө олж, баян амьдарч л байвал эрх мэдэлтэнд хүүхдийнх нь ирээдүйг өөрчлөх сайхан бүхэн хэрэггүй мэт. Нийслэлд газрын төлөөх дайн өрнөж, хүүхдийн тоглоомын талбайг хүртэл булаадаг болсон бол сүүлдээ хуучин цагийн соёлын өвийг устгахад ханцуй шамлан ордог болж. Уг нь бидний хойч ирээдүйд соёл боловсрол хэрэгтэй юм уу, эсвэл тэнгэр баганадсан завсаргүй барилгууд хэрэгтэй юм уу?

Хамгийн гол нь номын сангийн газрыг булаагаад оронд нь шөнийн цэнгээний газар бий болгочихож байгаа нь хэн хүнгүй нэгийг бодогдуулах биз ээ.

С.Мөнх-Од

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button