Шинжээчид Титаник-ийг далайд гарахаас тавхан цагийн өмнө шалгажээ

бас нэг шуугиан дэгджээ.
Хөлөг онгоцны дурсгалт эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулах үеэр нэгэн дуулиант баримт дэлгэгджээ. Шинжээчид эд зүйлс дундаас Морис Кларк хэмээх аюулгүй ажиллагааны шинжээчийн тэмдэглэлийг олсон байна. Энэ хүн Титаник-ийг аялалд гарахаас тавхан цагийн өмнө шалгаж, дүгнэлт гаргасан аж. Тэрээр хөлөг онгоцонд аврах завь шаардлагатай тооноос цөөн байсныг тэмдэглээд, ажлаа алдаж болзошгүй тул шалгалтынхаа үр дүнг мэдээлж чадаагүй, Бүх зүйл хэвийн гэж бичсэндээ харамссан байна.
Тэгэхээр Титаник- ийг эзэмшигч White Star Line компани далайд гарах зөвшөөрөл өгдөг мэргэжилтнүүдэд дарамт шахалт үзүүлсэн болж таарч байгаа аж. Кларк түүнчлэн онцгой байдлын үед хөлөг онгоцонд байсан 1767 хүнийг аврахад 20 бус, 40 завь хэрэгтэй байсан гэж бичжээ. Үүнээс гадна Титаник-т зургаахан аврах цагираг байсан гэнэ.
Энэ нь 370 хүн тутамд нэг цагираг гэсэн үг юм. Дашрамд сонирхуулахад, Титаник-ийн сүйрэл зөвхөн түүхчдийг төдийгүй одон орон судлаачдын сонирхлыг ч татдаг бололтой. Өнгөрсөн хавар Америкийн мэргэжилтнүүд хөлөг онгоцны осолд од эрхэс шууд бус байдлаар холбоотой болохыг тогтоожээ.
Эрдэмтдийн үзсэнээр 100 жилийн өмнө cap дэлхийтэй нэлээд ойртсон аж. Энэ нь Атлантын бүсэд олон тооны мөсөн уул бүрэлдэхэд хүргэсэн байна. Үүний улмаас хөлөг онгоц сүйрсэн гэжээ.