Томуугийн өвчлөл нэмэгджээ

хэмээн оношлогджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 1,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Томуугаар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь 15 хүртэлх насны хүүхдүүд байсан ажээ. Энэ жилийн хувьд томуу, томуу төст хүүхдүүдэд халдварлах давтамж нь нэмэгдсэн байна. Улаанбаатар хотын найман дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 51.4 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж, өмнөх долоо хоногоос 3.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 9.5 хувиар ихэссэн үзүүлэлттэй байгаа аж.
Дашрамд сануулахад халуурах, чичрэх, жихүүдэс хүрэх, ханиалгах, цээжээр хөндүүрлэх, булчин өвдөх зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж аван эмчийн заавраар гэртээ эсвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.