Өсвөрийн шатарчид Мариборт

шатарчид өрсөлдөж байгаа. Тэмцээнд манай улсаас 38 өсвөрийн шатарчин өрсөлдөж буй. Тамирчид долоо дахь өргийн байдлаар Б.Ирмүүнтулга, Б.Эрдэнэ, ФИДЕ-гийн мастер Д.Номин-Эрдэнэ нар өндөр амжилт үзүүлээд байгаа аж.
Тодруулбал хөвгүүдийн найм хүртэлх насны ангилалд Ирмүүнтулга 5,5 оноогоор ҮI байрт, 10 хүртэлх насны ангилалд Эрдэнэ 5,5 оноогоор XII байрт, 2010 оны дэлхийн аварга Номин-Эрдэнэ охидын 12 хүртэлх насны ангилалд 5 оноогоор IX байрт тус тус жагсчээ. Мөн олон улсын мастер А.Энхтуул 4,5 оноогоор 16-д, Ц.Тэнгис 5 оноогоор 19-д, Б.Удвал 4,5 оноогоор 19-д бичигдээд байна. Тэмцээн швейцар системээр 11 өрөг тоглосны эцэст арваннэгдүгээр сарын 18-нд өндөрлөх юм.