Цогоо гадныханд харшилтай

Тэрбээр олон жил ганц бие амьдарсны эцэст гэв гэнэт л гэргий авч, гал голомтоо бадраасан. Харин түүний гэргийг Англи бүсгүй байдаг хэмээх мессеж фэнүүдийнх нь дунд тархаад багагүй хугацаа өнгөрсөн билээ.
Дуучин залуу энэ мэдээллийг үгүйсгэж, Би гадаад хүнтэй гэрлэж байгаа хүмүүст харшилтай хүн шүү дээ. Яалаа гэж англи бүсгүйтэй гэрлэх вэ. Миний гэргий Англид олон жил амьдарсан юм. Үнэн байдлыг мэдэхгүй хүмүүс үүнийг л ташаа ойлгосон байх хэмээн ярьжээ.
Дашрамд сонирхуулахад, тэрбээр гэргийтэйгээ 10 жилийн өмнө танилцсан бөгөөд хилийн чанадад байх хугацаанд нь байнга утсаар харилцдаг байсан аж. Ийнхүү удаан хугацааны туршид сэтгэлээ уудлан ярилцсанаар хоёр биедээ дасч, улмаар хамтын амьдралаа босгосон юм байна.