Хүүхдийн мөнгөө авч чадаагүй иргэдэд дуулгахад
Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний хүсэлт, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн хүнд нь олгоно. Урьд өмнө авсан итгэмжлэлийн хугацаа нь дуусаагүй бол итгэмжлэлээр хүүхдийн мөнгөө авч болно. Шаардлагатай тохиолдолд Гадаад хэргийн яамны Консулын газарт хандан итгэмжлэлийн агуулгад нэмэлт оруулж болно. Монгол Улсын арилжааны банкны салбар гадаад улсад байдаг бол тухайн салбарт хандан хүүхдийн мөнгөө авч болно.
Хүүхдийн мөнгө авч байгаа банкаа солихыг хүсвэл хаана хандах вэ?
• Хэрэв та хүүхдийн мөнгөө авч байсан банкаа солихыг хүсвэл үйлчлүүлж байсан банкиндаа хандан мэдээллийн сангаас хасалт хийлгүүлж, данс хаалгасан тухай тодорхойлолт авна. Өөрийн дараагийн сонгосон банкны ажилтанд хандан хүүхдийн мөнгө авах маягт бөглөн, данс нээлгэх хэрэгтэй. Харин Засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд бүрмөсөн шилжин суурьшсан тохиолдолд очсон нутаг дэвсгэрийн банкны салбараас хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авч болно.
Хүүхдийн мөнгөө авах хүсэлтээ гаргаж амжаагүй иргэд яаж мөнгөө авах вэ?
• Та үйлчлүүлэх зөвхөн нэг банкаа өөрөө сонгон, өргөдлийн маягт бөглөн, нэг хүүхдэд зөвхөн нэг данс нээлгэхэд хүүхдийн мөнгө авах эрхтэй болно. Түүнчлэн нэгээс дээш асран хамгаалагч хүсэлт гаргасан, нэгээс дээш арилжааны банк сонгосон болон иргэний бүртгэлийн зөрчилтэй 97211 хүүхдийн мэдээллийг тулган шалгаж, зөрчлийг арилгах арга хэмжээг авч байгаа бөгөөд дээрх хүүхдүүдийн зөрчил арилсан тохиолдолд нөхөн олгож болно.
Х.МАНДАХ