Лениний хөшөөг буулгасны учир

Харин НИТХ-ын ээлжит бус чуулганаар зарим төлөөлөгч эл асуудалд тайлбар хийхийг шаардсан юм. Учир нь хөшөөг буулгасан нь хөрш хоёр оронтой харьцах манай улсын харилцаанд сэв суулгасан байж болзошгүй гэж үзжээ.

Энэ асуудалд хотын дарга Э.Бат-Үүл Би хөшөөг буулгах үед Засаг даргын хувиар бус, Ардчилсан холбооны гишүүний байр сууринаас үг хэлсэн. Тиймээс миний хэлсэн үгнээс болж хөрш орнуудтай ямар нэг асуудал үүсэх шалтгаан байхгүй.

Гэхдээ Монгол Улсыг Лениний даалгавраар Хятадын салшгүй хэсэг болгосон нууц гэрээг 1924 онд байгуулсан, олон мянган гэмгүй ардын амийг хөнөөсөн үзэл суртлыг дэлгэрүүлэгч гэдэг нь үнэн зүйл гэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button