Программчлагчид өрсөлдөнө

Их засаг их сургуульд болох аж.

Программчлалын олимпиад нь дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил бүр хүрээгээ тэлсээр байгаа юм. Энэхүү олимпиад нь Монгол Улсад мэдээллийн технологийг хөгжүүлэх, энэ чиглэлээр мэргэшин суралцаж байгаа оюутан залуусыг дэмжих, мэдээллийн технологийн салбарт хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын байр суурийг тодорхойлоход чиглэгджээ. Мөн салбартаа манлайлагч, шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Их засаг олон улсын их сургуулийн салбар Компьютер, менеж- ментийн сургууль уламжлал болгон зохиож байгаа билээ.

Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүлэгч Скайтел групп олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа агаад энэ жилийн олимпиад нь бодлогын болон бүтээлийн гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button