Ургийн овгоо солиулж болдог гэнэ

сармагчин лугаа адил гэдэг учир хүн бүхэн өөрийн овогтой болж, түүнийгээ иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтад тэмдэглэдэг.Энэ хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газарт 95 мянган овог бүртгэгдсэн байх юм.

Ургийн овгийг хамгийн гол нь зөв бичих хэрэгтэй аж. Зөв бичээгүйн улмаас дараа нь гарах үр дагавар нь уршиг их тарьдаг юм. Тухайлбал манай нөхөр Өрнө булга гэсэн ургийн овогтой. Гэтэл аав нь Өрнөх булга гэсэн овогтой. Уул нь энэ хоёр хүн нэг ургийн овогтой баймаар. Гэтэл үүнийг бичигч, бүртгэж авч байгаа мэргэжилтэн нь алдаатай бичиж, түүнийг нь нягталж хараагүй иргэн бичүүлэгч хоёрын буруу яах аргагүй мөн. Ийм л учраас аав хүү хоёр өнөөг хүртэл хоёр өөр овогтой явж байгаа. Ургийн буруу зөрүү бичилт үүгээр дуусахгүй. Маш олон иргэдийн иргэний үнэмлэх дээр ах дүү, аав ээж, хамаатан садангуудын ургийн овог зөрүүтэй хэвээр байна. Хэрэв энэ буруу бичсэнээ засаж залруулахгүй бол улсын бүртгэлд орохдоо ах дүү хамаатан садан биш болдог байна.

Яагаад би үүнийг бичиж байна гэхээр өөрт тохиолдсон явдлаа яръя. Манай аавын ах дүү нар бүгдээрээ нэг овогтой. Таван жилийн өмнө авга эгч маань ногоон картны сугалаа хожоод АНУ явдаг юм байна. Тэгээд саяхан аавыг газар үзүүлэхээр Америкаас урилга ирүүллээ. Ингээд бичиг баримтаа хөөцөлдөөд явах гэтэл ургийн овгийн зөрүүгээс болж, ах дүү гэдгээ баталж чадаагүйн улмаас гадаад орныг үзэх, тэнд очих эрхгүй болсон. Тэр нь ямар алдаа байсан бэ Өрнөх булга гэдэг овгийг авга эгч маань бүртгэлдээ Өрөнөх булаг гээд бичүүлчихсэн байсан хэрэг. Ингээд бодохоор ганц үсгийн гай их байгаа биз. Иймд иргэдэд сануулах үүднээс ийнхүү бичлээ.

Мөн иргэдийн ургийн овгийн сонголтууд нь их сонин. Зарим нэг нь Эзэн Чингис хаан бидний өвөг. Бид бол тэнгэр язгуурт Монголчууд хэмээн бодож Боржигон овгийг хайрласан байхад зарим нутагт нутгийнхаа хамгийн өндөр настай хүний нэрээр өгсөн байх юм. Эсвэл ойр төрлийнхөө хамгийн ахмад хүний нэрээр бүх хамаатан садангууддаа ургийн овог болгон хайрласан байх юм. Зарим нь түүхэн овог аймгуудын нэрээр нэрлэсэн байх нь олонтаа. Тухайлбал Сартуул, Боржигон гэсэн овгийг мэдэхгүй хүн үгүй. Мөн эрт дээр үеэс уламжлан нэрлэж ирсэн овгоо мэддэг хүмүүс түүгээрээ өгсөн нь ховор боловч байна аа. Үүнд Жороо гэсэн овог багтах жишээтэй. Мөн удмынхаа онцлог байдал, хоч нэр, газар нутгийн онцлогоос өгсөн овог ч бас байна.

Хэрвээ иргэн өөрөө хүсвэл ургийн овгоо өөрчилж, солиулж болдог бөгөөд үүнийг Монгол улсын иргэн бүрт нэг удаа овог нэрээ өөрчлөх хуулийн заалтад тусгажээ. Солиулсан тохиолдолд буцаад хуучин овог нэрээ буцаан авах тухай хуулийн заалт ч байна.

Ургийн овгоо солиулах хүсэлтэй иргэд өөрийн оршин суугаа харьяа дүүргийн бүртгэл мэдээллийн тасагт хандаж, өөрийн хүсэлт, төрөлтийн лавлагаа, ямар учраас овгоо солиулах болсон тухай өргөдөл зэрэг бичиг баримтыг бүрдүүлэх ёстой гэнэ.

Эцэст нь хэлэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар-аас хийсэн сонирхолтой судалгааг хүргэе.

Манай хүн амын 20 хувь нь Боржигон, Боржгон, Боржигин нэрийг ургийн овгоо болгосон байна. Үүний дараа Тогоруутан гэх овог орох бөгөөд Хөвсгөл аймагт 1560, Улаанбаатар хотод 227, Орхонд 123, Дарханд 62, Сэлэнгэд 54, Хэнтийд 17, Төв аймагт 12, Завханд 4, Булганд гурав, Увсад хоёр, Сүхбаатар, Баянхонгор, Дорноговь, Ховд аймагт тус тус нэг бүртгэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button