Хүн төрөлхтөн улам тэнэг болж байна
алдаж байна гэж бичжээ.
Судалгааг тэргүүлэн ажилласан, Стэнфордын их сургуулийн генйишч Жеральд Крабтрийн баталснаар хүн төрөлхтөн 2000-6000 жилийн өмнө хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн аж. Үүнээс хойш генетикийн хувьслаас болж оюуны чадавхиа алдсан байна.
Хүмүүс 6000 жилийн өмнө хоол хүнсээ олж, үр удмаа өсгөх чадварыг маш сайн эзэмшиж эхэлсэн. Харин ийм чадварт суралцаагүй нь мөхөж байв. Гэтэл бидний үед амьдрахад илүү хялбар болж, амьд гарах дадал зуршлаа алдсан гэж Крабтри тэмдэглэжээ. Үүнээс гадна хүний тархи генетикийн мутацид эмзэг болж, оюуны хоцрогдолд орсон гэнэ.
Оюун ухааныг бүрдүүлэхэд 2000-5000 ген ордог болохыг Крабтри тооцоолсон байна. Гэвч энэ тоо 3000 жилийн өмнөөс буурч эхэлжээ. Энэ хугацаанд хүн төрөлхтөн дор хаяж генетикийн хоёр том мутацид орсон аж. Дээрх судалгаа сүүлийн 100 жилд хүн амын дундаж IQ эрс өссөн гэх мэдээллээс эрс зөрж байна. Энэ нь хүүхэд өсгөх, арчлах, хоол хүнсний хэрэглээ, эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайжирсантай холбоотой. Гэхдээ Крабтрийн таамаглал маргаантай хэвээр байгаа аж.