Гэр бүл нь асуудалтай бол ажил дээрээ оройтдог
Энэ талаар The Daily Mail-д бичжээ.
Түүнчлэн эрдэмтэд тодорхой тооцоог ч гаргасан байна. Тэдний үзсэнээр гэр бүлийн амьдрал нь салах магадлал нэг хувиар өсөх үед эмэгтэй хүн ажил дээрээ дунджаар 12 минут илүү саатдаг гэнэ.
Харин эрчүүдэд энэ зүй тогтол үйлчилдэггүй байна. Судлаач Беркай Озкан Хэрвээ эмэгтэй хүн салах магадлалтай боллоо гэж үзвэл гэр бүлийн амьдрал нь цаашид хэвийн үргэлжлэх, үгүйгээс үл хамааран ажилдаа хамаг цагаа зарцуулдаг. Эмэгтэй хүний хувьд ажил гэдэг гэнэтийн салалтын дараа амьдрах чухал хэрэгсэл. Тэдний хувьд салалт илүү хүндээр тусдаг гэж мэдэгджээ.
Түүнчлэн эмэгтэйчүүд эрүүл мэнд, амралтдаа хор хохирол учруулан байж, илүү цагаар ажилладаг нь эрчүүд хүүхдээ өсгөх хариуцлагыг үүрдэггүйтэй холбоотой аж.