Соён гэгээрлийн өдрүүд нээлтээ хийв

салбар салбарын төлөөлөл болсон томоохон уран бүтээлч, эрдэмтэн мэргэжилтнүүд соёл урлаг, эх хэл, хүүхэд залуусын боловсрол болон нийгмийн бусад олон асуудлаар өөрсдийн санал бодлоо хуваалцаж байна. Уншигч та энэ соён гэгээрлийн өдрүүдэд заавал очоорой. Гурван өдөр үргэлжлэх уг арга хэмжээний үеэр шинэ ном сэтгүүлийн нээлт ч болно.

Харин өнөөдөр Бидний бэрхшээл, эх хэлний ядуурал сэдвээр ахмад дипломат Д.Чулуундорж, дипломат Д.Моононцагаан доктор, профессор Ч.Болдбаатар, Ш.Ариунаа нар лекц уншихаас гадна Нэг Монгол нэг хэл, Монгол хүүхэд яагаад эх хэлнийхээ хичээлд сонирхолгүй болов, Нэг үгийг янз бүрээр, дур дураараа бичсээр байх уу сэдвүүдээр чөлөөт ярилцлага хийнэ. Мөн ДБЭТ-ын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү Үзэгч гэж хэн бэ сэдвээр урлаг уран сайхны тоглолт үзэхэд үзэгч хүн ямар байх ёстой, үзэгчийн соёл гэж юу вэ гэдэг талаар лекц уншина.

Маргааш Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Хөгжим таны хэрэгцээ юу, зугаа юу сэдвээр ярилцах бол нөгөөдөр дэлхийн утга зохиолын сор бүтээл болсон У.Шекспирийн Гамлет жүжгийн агуулга, чин санаа нь өнөөдрийн Монголын нийгмийн талаар юу өгүүлж болох тухай ярилцах юм.

Г.Уянга

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button