Сүү, сүүн бүтээгдэхүүний хаяг шошгоо стандартын дагуу болголоо

Энэхүү шалгалтаар аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүний сав, баглаа боодол дээрх мэдээлэл нь тухайн бүтээгдэхүүний талаар хэрэглэгчдийг төөрөгдөлд хүргэхүйц үг, хэллэгтэй байх, мөн найрлагын бүрдүүлэгчийг гүйцэд бичихгүй байх, өөрийн сүү, сүүн бүтээгдэхүүн, түүнийг үйлдвэрлэсэн арга, түүхий эд, орц, найрлагын талаар хэрэглэгчид үнэн зөв мэдээлэл өгөхгүй байх зэрэг нийтлэг зөрчил илэрч байсан билээ.

Түүнээс гадна Монгол Улсад импортлогдон худалдаалагдаж буй сүү, сүүн бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгололт нь гадаад хэл дээр байгаа нь хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүний талаар зөв сонголт хийхэд туслах хангалттай мэдээлэл авч чадахгүй байсан учир Монгол Улсын заавал мөрдөх стандарт Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага MNS CAC 12007 стандартын 8.2.1-т Хэрэв анх үйлдвэрлэсэн шошгон дээрх хэл хүлээн зөвшөөрөгдөөгүй байвал дахин шошголохын оронд заавал байх мэдээллийг агуулсан нэмэлт шошгыг эх хэл дээр нь бичнэ, 8.2.2-т Дахин шошгололт хийх эсвэл нэмэлт шошго дагалдуулах тохиолдолд заавал бичвэл зохих мэдээллүүдийг анхны шошгон дээрхтэй яг адил бичнэ гэж заасны дагуу импортлон худалдаалж буй сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглэх заавар, хадгалах горим, орц, найрлага, түүхий эдийн талаарх мэдээллийг Монгол хэл дээр болгон өөрчилж 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн худалдаанд гаргахыг шаардаж, хугацаатай үүрэг өгсөн билээ.

Энэ хүрээнд албан шаардлагын биелэлтийг хянах гүйцэтгэлийн хяналт шалгалтыг Номин супермаркет, Макс супермаркет, Миний дэлгүүр зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд хийхэд тус сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй сүү сүүн бүтээгдэхүүний дийлэнхи хувь нь монгол хэл дээр шошгололттой болсон байна.

Харин Миний сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаж буй нэмэлт шошгололтгүй бяслаг зарж байсныг түр хугацаанд худалдахыг хориглож арга хэмжээ авлаа.

Г.Уянга

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button