Нийтийн тээврийн жолооч нарыг бэлтгэж байна

Цахилгаан тээвэр компани, Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны Улаанбаатар хотын салбар зөвлөл гэсэн 3 байгууллага сургалт явуулах эрхийг авч сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээртэй уялдан салбарын хэмжээнд жолооч бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах, тэдний ур чадвар, мэдлэгийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэхийн тулд тухайн чиглэлээр зайлшгүй мэргэшүүлэх, цаашлаад тус салбарт ажиллах жолооч нарын ажиллах сонирхлыг татах, тэдэнд мэргэшил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэгт сургалтанд хамруулан бэлтгэж, дадлагажуулан сургах, тогтвортой ажлын байраар хангах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Иймд бид нийтийн тээврийн мэргэшсэн, чадварлаг, жолоочийг бодлогын түвшинд бэлтгэх зорилгоор НХХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт Нийтийн тээврийн жолооч бэлтгэх төслийг боловсруулан явуулж, хөдөлмөр эрхлэх сангийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэн Автобус 3 НӨҮГ, Цахилгаан тээвэр НӨҮГ- ын сургалтын төвүүдэд байгууллагуудад Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яам, Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухааны Яамны хамтарсан тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу 8 ААНБ-ын 200 жолоочийг мэргэшүүлэх 2 сарын тэтгэлэгт сургалтанд хамруулан 80 жолооч амжилттай төгсч 120 жолооч сурч байна.