Санал авах өдрийн тухай захирамж гаргалаа
Орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах өдөр энэ сарын 21-нд тохиож буй юм. Энэ өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох, нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллага, сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, сонгуулийн байгууллагууд санал авах байрыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр таслахгүй, найдвартай бололцоог бүрдүүлэх болон хотын нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК , Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, нийслэлийн Нийтийн тээврийн газарт тус тус үүрэгдлээ.
Түүнчлэн иргэдийн сонгуульд оролцох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нарантуул, Хархорин, Да Хүрээ, Өгөөмөр, 100 айл, Гурвалжин орчмын барилгын материалын зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр рүү шилжүүлэхээс гадна аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад зохион байгуулалтын арга хэмжээ авахыг үүрэг болгосугай хэмээн заажээ.
Г.Уянга
Olloo.mn