Соёлын өв судлаачид чууллаа

Энэхүү хурал нь гурван үе шаттай болсон бөгөөд Соёл ба хөгжил олон улсын форумд зориулагдсанаараа онцлог.
Зорилго нь Монголын ард түмний бүтээн бий болгосон болон эх нутгийн хөрсөн дор хадгалагдаж байгаа соёлын өвийг аврах, хадгалах хамгаалах, харийн нутгаас эх нутагт эргүүлэн авчрах, олон улсад таниулах, сурталчилах судлах, энэ талаар эрдэмтэн мэргэжд санал бодлоо хуваалцах юм.
Иймд Монголын соёлын өвийг хадгалах, хамгаалах, тулгамдаж буй асуудал ярилцаж, ЮНЕСКО-д бүртгүүлэх Монголын биет болон биет бус өвийн талаар авч хэлэлцлээ.
Соёл урлагийн их сургууь нь ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дэмжлэгтэйгээр Соёл ба хөгжил сэдэв дор олон улсын соёлын чуулган зохион байгуулах санаачилга дэвшүүлэн ССАЖЯ-тай хамтран ажилладаг аж. Иймээс ирэх сарын 12-14-нд Соёлын чуулган-ыг зохион байгуулах гэнэ. Үүнд соёл урлагийн салбар болон тус салбартай уялдаа холбоотой ажилладаг байгууллагуудын 400 гаруй төлөөлөгч оролцох юм байна.
Г.Уянга
Оллоо.мн