Зорчигчид зөрчил гаргажээ

Ботаник-Тоосгоны үйлдвэр, М51 Мишээл экспо-Бэлх , М50 Тоосгоны үйлдвэр-3,4-р хороолол , Хот орчмын чиглэл Сүхбаатарын талбай -Хужирбулан чиглэлүүдэд , Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Дэмчигсүрэн, С.Бямбасүрэн, Б.Цэрэндулам нар тус компанийн дотоодын хяналт шалгалтын 6 ажилтнуудтай хамтран оюутны виза карт, ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэмлэх зорчих тасалбар авч байгаа эсэхэд шалгалтыг хийв.

Шалгалтанд давхардсан тоогоор 244 их багтаамжийн автобусны 962 зорчигч хамрагдаж, нийт 191 зөрчил илрүүлж ,үүнээс хуурамч наалт наасан виза карттай оюутнуудын зөрчил 151 буюу 79,1 % , хугацаа нь дууссан үнэмлэхтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөрчил 17 буюу 8,9 %, бусад зөрчил 2 буюу 1,0 %, мөнгө хураагч нарын тасалбар олголтын зөрчил 21 буюу 4,7% эзэлж байна.

Дээрхи илэрсэн зөрчилд авто тээврийн тухай хуулийн дагуу заалтыг үндэслэн 190.0 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ тооцлоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button