Дарангуйлагчдын урт наслах нууцаас
домч гээд сүйд болоод гүйгээд байх дургүй. Гэхдээ төрийн өндөрлөгт байдаг хүмүүс эмнэлгээр яваад байна гэдэг нь албан тушаалаа алдахын цондон гэж үздэг учраас энэ талын мэдээллийг нууцлахыг эрхэмлэдэг гэж тус сэтгүүлийн сурвалжлагч Буено де Мескита ба Алестер Смит нар нийтлэлдээ бичжээ.
ТӨРИЙН НУУЦ УУ?
Энэ асуудал нууцлалын зэрэглэлд багтдаг олон жишээг дурдаж болно гэж сэтгүүлчид үзжээ. Хятадын Ерөнхийлөгч болох магадлалтай байгаа Си Зяньпин, саяхан олны нүдэнд өртөхгүй нэг хэсэгтээ сураггүй алга болсон нь бөөн шуугиан тарьсан.Тэрбээр, эсвэл нуруугаа эмчлүүлсэн, нөгөөтэйгүүр зүрх нь сайнгүй гэх мэтээр эх сурвалжууд мэдээлж байсан юм. Өнгөрөгч аравдугаар сарын 7-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлэх учиртай байсан Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес, хавдар өвчнийхөө талаар нэг их яриад байх дургүй боловч, үе үехэн Куба руу нисч, ид шидийн эмчилгээ хийлгэсэн тухайгаа ярих дуртай байсан нь сонгогчдынхоо эргэлзээг арилгаж дөнгөсөн юм. Зимбабвегийн 88 настай Ерөнхийлөгч Роберт Мугабе таалал төгслөө гэсэн мэдээлэл худал байсан агаад, дээд албан тушаалтнууд энэхүү мэдээллийг няцаах гэж оролдоод чадаагүй тул ард түмэн Ерөнхийлөгчөө нас барсан гэдэгт итгэсээр байсан гэх. Энэ жилийн хувьд, Африк тивийн Эфиоп, Гана, Гвинеи-Бисау ба Малави зэрэг дөрвөн улс орны Ерөнхийлөгчид нас барсан байна. Эдгээр бүрлээчид, нас барахынхаа өмнө хилийн чанадад эмчлүүлж байсан агаад, эрүүл мэндийнхээ байдлыг төрийн нууцын зэрэгт чандлан нууцлаж байжээ.
Таалал төгссөн Ерөнхийлөгч аснууд 57-78 насны хооронд байсан агаад, ардчилал хөгжөөгүй улс орнуудын төрийн тэргүүнүүд хүн амынхаа дундаж наслалтаас хавьгүй илүү урт насласан нь судалгаагаар тогтоогдсон байна. Учир нь, удирдагчдынхаа ачаар эдгээр улс орнууд буурай хөгжилтэй, тул хүн амын дундаж наслалт ч гэсэн харьцангуй богино байдаг гэж тус нийтлэлд дурджээ.
ХИЛИЙН ЧАНАДАД ЭМЧЛҮҮЛЭХ НЬ
Нэг хүний ноёрхлын системийн тогтолцоотой улс орнуудад, эмнэлэгт хандана гэдэг нь албан тушаалаа алдах эрсдэлтэй тул зөвхөн зайлшгүй тохиолдолд л эмчид үзүүлэхээс өөр аргагүй болдог гэж сэтгүүлчид үзжээ. Тэд нарын үзэж буйгаар, төрийн тэргүүн нь эцсээ хүртэл, хамтран зүтгэгчид болон ах дүү хамаатан саднаа эрх мэдэл, мөнгө хөрөнгөөр тэтгэж байгаа цагт эцсийг нь хүртэл үнэнч байдаг. Харин нас барсных нь дараа л хэнийг залгамж халаагаар тавих вэ гэж бодож эхэлдэг. Тийм ч учраас Роберт Мугабе юм уу, Мелес Зенави нар эмчилгээний нууцыг чандлан хадгалж чаддаг гадаадын эмнэлгүүдийг барааддаг байжээ. Эх орондоо эмчилгээ хийлгэнэ гэдэг нь Ерөнхийлөгч маань ийм хүнд өвчин туссан гэж эмч нар нь ойр дотны хүмүүстээ юмуу, хэн нэгэнд чалчиж орхивол, улс төрийн албан тушаалаасаа гадна амь насаа ч алдах аюултай гэж сэтгүүлчид бичжээ.
ЭР ЗОРИГТОЙ ХҮЧИРХЭГ УДИРДАГЧИД
Удирдагч хүн ард түмэнд зоригтой, эрч хүчтэй харагдах учиртай. Энэ нь ардчилсан улс оронд ч байдаг л зүйл. Дэлхийн нэгдүгээр дайны үед АНУ-ын Ерөнхийлөгч Вудро Вильсон амьсгалын замын хурд хэлбэрийн өвчтэй байсныг чандлан нууцлаж байжээ. Франклин Рузвельт хоёр хөл нь мэдээгүй байснаа, Жон Кеннеди хүчтэй эм бэлдмэлүүд тогтмол хэрэглэдэг байсан зэргээр жагсаалтыг үргэлжлүүлж болох юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бусдад өөрийгөө хэт гайхуулах үйлдлүүд хийдэг нь улс төрийн том бодлого байсан гэж нийтлэлийг бичигсэд үзэж байгаа аж. Тэрбээр байлдааны онгоц чадварлаг жолоодож, ангийн буугаар мэргэн буудахаас авахуулаад өөрийн хүч чадлыг илэрхийлсэн үйлдлүүд нь 1990- ээд оны үеийн хуу чин ЗХУ-ын нас дээр гарсан үлбэгэр удирдагчдын дэргэд, сонгогчдодоо шинэ үеийн үндэсний баатрын бэлгэдэл болон харагдах гэсэн хүсэл эрмэлзэл гэдэг хэнд ч ойлгомжтой юм.
Аливаа улс орны удирдагчид эрүүл мэнддээ анхаарал тавихыг хичээдэг. Учир нь, эрүүл мэнд нь сул дорой байвал хувьсгал юм уу, төрийн эргэлт хийх боломжийг өгч байна, гэж сэтгүүлчид бичээд, жишээ болгон Арабын хавар буюу Египет, Тунис, Йеменд болсон үйл явдлуудыг дурджээ. Ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн юм уу, хувьсгал гарахад тэдгээр удирдагчид шууд гар бие оролцоод байдаггүй, чимээгүйхэн байхыг эрмэлздэг аж. Олон нийтийн өмнө ил гарч ирээд өөр дээрээ анхаарал татах нь тийм ч сайн зүйл биш гэж тэд үздэг гэж бичжээ.
ЗАЛГАМЖЛАГЧИД
Дарангуйлагчид, өвчин зовлонгоо ард түмнээсээ тас нуухыг хичээдэг боловч, хэрвээ, энэ нь олон нийтэд мэдэгдвэл шууд үгүйсгэж эхэлдэг. Гэхдээ шинжлэх ухаан технологи үсрэнгүй хөгжсөн өнөө үед өвчин шаналлаа нуугаад байх нь утгагүй зүйл болжээ. Удирдагчид аргаа барсан үедээ шилдэг арга болох үе залгамжлагчаа сонгох асуудлыг хөнддөг. Залгамж халаагаа цагаа олж сонгож чадвал, тухайн үедээ түүнийг хүрээлэн дэмждэг байсан хүмүүс ч гэсэн үнэнч байна. Яагаад гэвэл тойрон хүрээлэгчдийн албан тушаал, эрх мэдэл хэвээр хадгалагдан үлдэнэ гэсэн үг. Энэ сонгодог аргыг, улс орных нь улс төрийн байдалд тогтвортой байлгах үүднээс Хойд Солонгосын Ким Ир Сений гэр бүл, Сирийн Хафез Асад болон Кубын удирдагч Фидель Кастро нар амжилттай хэрэгжүүлсэн юм.
Бэлтгэсэн В.Батболд