Монголчуудын оюуны хэрэгцээ

хүйсээ солиулсан Гамбуушийг ихэд сонирхож, түүний тухай мэдээлэл 140.000 илэрцтэй аварга амжилт тогтоожээ. Илэрц нь ийм байхад хайж уншсан нь үүнээс хавьгүй олон байх нь мэдээж хэрэг. Монголчууд бүгдээрээ манин болчихсон юм шиг байна. Яагаад гэвэл монголчуудын амь амьдрал, хувь заяа ганцхан хүйс солиулахтай холбоотой юм байна
Харьцуулалт хийхийн тулд тэгвэл би гэдэг хүн ямар бол гээд хайлт хийгээд үзсэн чинь 233.000 илэрц байна. Энэ нь би эрхэм Гамбуушаас түрүүлчихсэн гэсэн хэрэг огт биш юм. Би шинжлэх ухааны хялбаршуулсан блог нээгээд үйлээ үзэж үзэж, дөрвөн жил зүтгэж зүтгэж Гамбуушаас ердөө л тавин хувь илүү гарч.
Google яахав алдсан байж болно. Тэгээд Yahoo дээр шалгаад үзлээ. Тэгсэн чинь Гамбууш 6060, судлаач Д.Ганхуяг 4030 илэрцтэй байна. Ингэхээр монголчуудын оюун санааны хэрэгцээг тоолоход хайлтын системүүдэд ямар ч алдаа гараагүй байна.
Гамбууш намайг ялж байна, монголын ард түмэн түүнийг хүндэтгэн биширч, хайрлан анхаарч байна. Намайг бол захын хүн л хуц гэж байгаа юм чинь. Нэр хүнд, алдар гавьяа түүнд л байна.
Иймээс би Гамбуушт баяр хүргэж байна. Яагаад гэвэл тэр орчин үеийн монголчуудын оюун санааны хэрэгцээг дээд зэргээр хангаж байна.
Монголчуудын оюун санааны хэрэгцээг юугаар л бол юугаар хангаж болдог аж. Шинжлэх ухаан л биш бол нохойн баас ч монголчуудад сайхан байдаг юм байна.
Кино гэхэд л Халтар царайт-ын зиндааных байхад болоод явчихна, урлаг гэвэл бүдүүлэг хошин шогоос нэг их илүү гараад хэрэггүй биз. Мэргэжил гэвэл дуучин, бүжигчин, жүжигний сургуулиудыг үлдээгээд бусдыг нь хаавал таарна. Яахав, загвар өмсөгч, кино найруулагч, дипломат, удирдлагын гэх мэт элит сургууль ганц нэг байна биз. Тэр математик, физик, хими, биологи, генетик, инженер, зохион бүтээгч, электроник энэ тэр гэсэн толгой өвтгөсөн юмнуудаар үхснээ хийхийм
Ийм учраас л монголын нийгэмд ид шидтэн, далд увдистнууд мандан бадарч, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ хийсэн нь ад үзэгдэх тавилантай аж.
Монголчуудын танин мэдэхүйн болон оюун санааны агуу их хэрэгцээ мандтугай. Та нар үнэхээр агуу ухаантай ард түмэн юмНамайг юм бичих болгонд өөдөөс сүрэглэн дайраад байдгийн учрыг би одоо л олж байна.
Би монголчуудын оюун санааны энэхүү агуу их хэрэгцээг мэдэхгүй шинжлэх ухаан мухаан гэж шал дэмий юм хийж байсан юм байна.
Яг үнэнийг хэлэх юм бол Та нар бол үнэхээр маанаг тэнэг, сэтгэлгээний гажигтай, мухар сүсэгт автсан, мэдрэмждээ хүлэгдсэн, хий фантаазтаа автсан, муйхар, шинжлэх ухааныг үл ойшоодог, юм уншдаггүй, юу ч мэддэггүй, мэдсэн хүнийг ад үздэг, сэтгэн бодох чадваргүй, ёс суртахуунгүй, эрдэм номгүй, хоосон цэцэрхэхээс өөрийг үл мэдэх, бүтээж үл чадах, европ соёлын өнгө будгаар халхавчилсан хамгийн харанхуй мунхаг ард түмэн
Бүгдээрээ биш ч гэсэн дийлэнхи олонхи нь, үйл явцын хандлага нь ийм болохоор би нийтэд нь ард түмэн гэж байгаа юм. Худлаа гэвэл Орифлемийн Оюунгэрэл шиг авгай Та нараар хүссэнээрээ тоглож болдог юм. Одоо Та нар сүрэг сүргээрээ судлаач Ганхуягийн эсрэг загалмайтны аян дайн зарлах чинь бас худлаа юу
Ухаандаа АН, МАН хоёр хүйсээ солиулчихсан чинь манай ард түмэн тэр муу хоёрыгоо сонирхоод жигтэйхэн. Энэ чинь бас худлаа юу
Ингэхэд АН, МАН, МАХН, МҮШН эд нарынхаа хүйсийг мэддэг амьтан Та нарын дунд ганц ч байхгүй. Та нар бол өмдий нь тайлахаас нааш ёстой ялгахгүй, харин би бол шинжлэх ухааныхаа ачаар мэддэг юм. Уг нь ингээд л системийн анализ гэдэг шинжлэх ухаан хэрэгтэй болдог юм л даа.
Та нар шиг ийм оюуны хэрэгцээтэй ард түмэнд хиймэл эрхтэн харуулчихад л хүйс нь зөв гээд сонгуульд саналаа өгөхийг чинь би сайн мэддэг болоод ингэж хэлж байна.
XXI зууны энэхүү мунхаг харанхуйгаас салъя гэвэл шинжлэх ухаанаас өөр аврал байхгүй. Үүний эсрэгээр бол бүгдээрээ хүйсээ солиулж дэлхийд алдаршихгүй юу. Тэр их шүтэн бишрээд байгаа Гамбууштайгаа бүгдээрээ адилхан болчихвол харин ч зүгээр юм биш үүОюун сэтгэлгээний манин гэж байдаг бол энийг л хэлдэг байх
Өмнө олон удаа хэлж байсан болон дээр өгүүлсэн жижиг жишээнээс дараах ихээхэн ноцтой дүгнэлтүүдийг хийж болно.
1. Монголын нийгмийн оюун санааны амьдрал ихээхэн том, гүн гүнзгий эвдрэлд орсон байна.
2. Энэ нь монголын нийгмийн оюун санааны амьдралд шинжлэх ухааны эзлэх байр суурь алга болж, түүний орыг мухар сүсэг, хуурамч шинжлэх ухаан, сенсаци эзлэх болсноор илт харагдаж байна.
3. Монголчууд мэдээллийн шинэ зуунд хувь хүн, үндэстний хувьд дасан амьдрах ямар ч бэлтгэлгүй, мэдээллийн сонголт хийх хүсэл, мэдлэг, чадваргүй байна. Үүний улмаас монголчуудын олонхи вирустсэн компьютер шиг болж, хувь хүний хувьд хэвийн сэтгэн бодох чадвараа алдсан байна.
4. Оюун сэтгэлгээний залхуурал, бэлэнчлэл, хялбарчлал бүх нийтийн үйл хэрэг болсон байна.
5. Монголчууд өөрсдийгөө боловсролтой, орчин үеийн, мэдээлэл авах хязгааргүй эрх чөлөөтэй гэж боддог нь гүн гүн гүнзгий эндүүрэл мөн. Даяар мэдээллийн ертөнцөөс хувь хүн, улс үндэстэн өөрт хэрэгтэй мэдээллээ олж авч чадахгүй, мэдэхгүй байгаа тохиолдолд мэдээллийн эрх чөлөө эдлэх боломжгүй.
6. Энэ бол монголын төрийн сүүлийн хорь гаруй жил явуулж ирсэн шинжлэх ухааны эсрэг харалган бодлогын бодит үр дүн мөн.
7. Монголын төр хийгээд намууд, тэдний мэдэл, эрхшээл, хяналтад буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол монголын ард түмний оюун санааг мунхруулагч хар тамхи мөн.
8. Оюун сэтгэлгээний энэхүү харанхуй мунхаг байдлыг засаж залруулахад шинжлэх ухааны нэр хүнд, байр суурийг дахин сэргээх зайлшгүй шаардлагатай бөгөөд үүнд хувьсгалт шинж чанар бүхий асар их хүчин чармайлт хэрэгтэй.
9. Оюун сэтгэлгээний ийм харанхуй мунхаг байдлаар монголчууд үндэстний хувьд цаашид урт удаан оршин тогтнох боломжгүй
Судлаач Х.Д.Ганхуяг