Чингис хааны ойг Сөүлд тэмдэглэв
хүлээн авалт зохион байгуулж, БНСУ-ын ГХХЯ, Өргөмжит консулууд, БНСУ-ын монголч эрдэмтэд, Солонгосын олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, БНСУ дахь Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, оюутан, Монгол болон Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл нийт 60 гаруй зочид оролцов.
Арга хэмжээг хэргийг түр хамаарагч Ж.Сүхээ нээж товч үг хэлэхдээ БНСУ-д Монгол судлал 20 гаруй жилийн тэртээгээс эрчимтэй хөгжиж ирснийг онцлоод Солонгосын ард түмэнд Монгол орны түүх, түүний дотор Чингис хааны түүхийн талаар арвин их мэдлэг түгээж ирсэн БНСУ-ын эрдэмтэд, судлаачдад талархаж байгаагаа тэмдэглэлээ.
Танхимд Монголын нууц товчоон-ны үйл явдал өрнөсөн, Чингис хааны болон Их Монгол Улсын түүхэнд холбогдох томоохон дурсгалт газрууд тухайлбал, Бурхан Халдун уул, Хэнтий нуур, Бүрги эрэг, Дэлүүн болдог, Сэнгүр горхи, Бэрээвэн хийд, Рашаан хад, Долоон болдог зэрэг 25 түүхэн дурсгалт газрыг харуулсан цахим танилцуулга, Монгол орны байгаль, соёл, хүн ардын амьдралыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, урлагийн номер үзүүлэхээс гадна Чингис Хааны мэндэлсний 850 жилд зориулсан ойн лого бүхий энгэрийн тэмдэгийг зочдод дурсгал болгон тараасан байна.