Хунтайж Чарльз руу хомоол шидэхийг оролдов

ангиар буруутгахаа мэдэхгүй, батлан даалтад гаргажээ.

Энэ талаар АР агентлаг мэдээлэв. Өдгөө 76 настай Сэм Брацанов хунтайжийн эсрэг арга хэмжээг хоёр ч удаа зохион байгуулж байсан аж. Тэрбээр 1994 онд Хатан хааны гэр бүлийн муухай үнэр-ийг дарах зорилгоор Чарльз руу үнэр дарагч цацаж байжээ. Энэ удаа Брацанов түүн рүү морины нойтон хомоол шидэж, бахаа хангах гэж байгаад бүтэлгүйтжээ. Шүүхээс Брацановыг Чарльз, Камилла нар руу 500 метр ойртож болохгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Харин эсэргүүцэгч өвөө Би нэг уут хомоолыг хоёр ам.доллараар худалдаж авсан. Үүнийгээ шингэрүүлээд, бөөрөнхийлж түүний нүүр рүү онилох гэж оролдсон. Даанч санасандаа хүрч чадсангүй хэмээн харуусчээ. Дашрамд дурдахад, хун тайж Чарльз II Елизавет хаан ширээнд заларсны 60 жилийн ойд зориулж, эхнэр Камиллатайгаа Шинэ Зеландад ирсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button