Тархины агшилтыг багасгах арга
3 жилийн байдлаар илүү бага тархины агшилттай байсан байна.
Ньюроложи сэтгүүлд бичсэнээр энэ нь их хэмжээний эрч хүчтэй дасгал хийх биш харин долоо хоногт хэд хэдэн удаа зугаалж байгаа маягтай гадуур алхсантай холбоотой байсан гэнэ.
Оюун санаагаа хөгжүүлж байгаа нэртэй үгийн сүлжээ таах нь ч үнэндээ үүн шиг үр дүнтэй байхгүй гэнэ.
Уг судалгаагаар мөн ном унших, найз нөхөдтэйгөө тодорхой сэдвээр ярилцан цагийг зугаатай өнгөрөөх зэрэг оюун санаа шаардсан үйл ажиллагаанууд биеийн тамир хийсэн шиг тархины хэмжээнд ихээр нөлөөлж чаддаггүй болох нь тогтоогджээ.
Судалгаа хийх явцдаа тархины эсийн нарийвчилсан судалгаа гаргахад биеийн тамираар хичээллэдэг 70 болон түүнээс дээш настай хүмүүс хичээллэдэггүй эсвэл бага хэмжээгээр хичээллэдэг хүмүүсийг бодвол гэмтсэн газрынх нь тоо бага байжээ.