Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахаар болов

асуудлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан байна. Аймгийн иргэдийн зүгээс Хөшөөтийн уурхайг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тухай хүсэлтийг төр, засгийн удирдлагуудад олон жилийн турш тавьсаар ирсэн юм.

Хөшөөтийн уурхай олборлолтын хэмжээ, хүчин чадлын бусад үзүүлэлт, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээгээр стратегийн ордын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа гэж салбар яам нь үзсэн байна. Иймд УИХ-ын 2012 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайдад даалгажээ.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний томоохон ордыг нэрлэдэг ажээ.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button