Манай сонин гэрэлтүүлэгт ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллагаар тодорлоо

Гэрэлтүүлэгт ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага-аар манай сонин болон Ийгл-ньюс телевиз шалгарлаа.
Нийслэлийн гэрэлтүүлгийн бодит байдлын талаарх сурвалжилга, мэдээллийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч, үр дүнд хүрсэн гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Түүнчлэн Гэрэлтүүлгийг ашиглагч шилдэг байгууллага, Гэрэлтүүлэгт ээлтэй байгууллага, Гэрэлтүүлэгт ээлтэй иргэн зэрэг хэд хэдэн номинацийн эздийг тодруулсан юм.
Энэхүү шагналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан хэрэгжүүлсэн Гэрэлтэй хот-Гэгээтэй ирээдүй хөтөлбөрийн үр дүнгээр олгосон.