Д.Сарангэрэлийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн тус намын Нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэх асуудал яригдаж байгаа.

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн баасан гаригт хуралдаж, МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудлыг УИХ-д оруулахаар болсон байна. СЕХ өнөөдөр УИХ-ын даргад өргөн барих юм байна. Мөн Монгол Улсын ерөнхийлөгчид Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэх асуудлыг өргөн мэдүүлэх ажээ.

Энэ долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Д.Сарангэрэл УИХ-ын гишүүний тангараг өргөх төлөвтэй байна.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button