Саудын Арабын хаан нуруундаа мэс засал л хийлгэв

хийлгэсэн мэс засал амжилттай болсон талаар хааны хэвлэлийн албаныхан мэдэгдсэн байна. 87 настай хаан Абдулла өнгөрсөн баасан гаригт эмнэлэгт хэвтсэн бөгөөд мэс засал яаралтай хийх шаардлагатай гэж эмч нар дүгнэсэн ажээ. Мэс засал хийснээс хойш хааны бие сайжирсаар байгаа тул амь насанд нь халгүй гэж үзсэн байна.

Энэ нь хаан Абдуллагийн сүүлийн хоёр жилийн дотор хийлгэсэн дөрөв дэх хагалгаа юм. 2010 онд АНУ-ын Нью-Йорк хотын эмнэлэгт нуруундаа хоёр удаа мэс засал хийлгэсэн ч өвчин нь бүрэн арилаагүй тул 2011 оны намар Эр-Рийяд эмнэлэгт гурав дахь удаагаа хагалгаанд орсон ажээ.

Абдулла ибн Абдель Азиз 2005 онд ахыгаа залгамжлан Саудын Арабын хаан ширээнд заларсан юм. Түүний ах цус харвалтын улмаас улс орноо удирдах чадваргүй болсон тул сүүлийн 10 гаруй жил Абдулла ажил үүргийг нь гүйцэтгэж ирсэн юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button