Сирийн босогчид Францад элчин сайдаа суулгахаар болов
Эвслийн удирдагч Ахмед Муаз аль-Хатиб өчигдөр Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзахдаа энэ талаар мэдэгджээ. AFP агентлагийн мэдээлснээр, босогчдын эвслийн Элчин сайдаар өмнө нь багшийн ажил хийж байсан Мунзир Махус томилогдох бололтой.
2012 оны гуравдугаар сард Парис Сирийн Элчин сайдыг тааламжгүй этгээд хэмээн зарлаж, төлөөлөгчийн газрыг нь хааснаар хоёр улсын дипломат харилцаа тасарсан билээ. Сирийн босогчдын эвслийг дэмжиж хүлээн зөвшөөрсөн Европын анхны улс нь Франц болсон бөгөөд энэ эвсэл мөн АНУ, Турк, Персийн булангийн хамтын ажиллагааны гишүүн орнуудын дэмжлэгийг хүлээгээд байгаа юм.