Дэлхийн Миний дуртай агаарын спортын төрөл зургийн уралдаан болно

тэмцээн Миний дуртай Агаарын спортын төрөл нэрийн дор гурван насны ангилалд болох гэнэ.

Оролцогчид бага, дунд, ахлах насны ангилалд

-Уран нислэг

-Нисэх загвар

-Сонирхогчдын болон туршилтын нисэх аппаратууд

-Сансрын рекорд

-Агаарын бөмбөлөг

-Ерөнхий нисэх

-Планер

-Дельтаплан ба параплан

-Хэт хөнгөн онгоц ба парамотор

-Шүхэр

-Нисдэг тэрэг

гэсэн төрүүдээс сонгож оролцох боломжтой. Гэхдээ энэхүү тэмцээнд оролцож, орон орны хүүхэд залуустай өрсөлдөхийн тулд ФАИ-ийн гишүүн байгууллагууд эхлээд Үндэсний ялагчаа тодруулах ёстой юм байна.

Манай улсын хувьд Дэлхийн Агаарын Спортын Холбооны гишүүн бөгөөд энэхүү спортыг Монгол улсад зохион байгуулах эрхтэй аж. Иймээс ШУТИС, Механик Инженерийн Сургууль, Нисгэгчгүй Нисэх Аппаратын лабораториос зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд оролцохыг хүссэн хэн ч бүтээлээ тус лабириторид ирүүлж болно. Улсдаа шалгарсан оролцогчид спортын нисэх онгоцны буудал болон музейгээр аялах урилга, мөн боломжтой бол бага оврын онгоц, моторгүй онгоц болон агаарын бөмбөлгөөр хийх нислэг хийх эрхтэй болох юм байна.

Харин Дэлхийн аварга шалгаруулах Агаарын спортын тэмцээний шалгаруулалтыг Олон улсын шүүгчид хийх аж. Шүүлтийн явц дуусахаар тухайн оронд байрлах ФАИ-ийн гишүүн байгууллагуудын хаягаар тэмцээний дүнг явуулна. ФАИ-ийн гишүүн байгууллагууд тухайн орондоо шагнал гардуулах ёслолыг зохион байгуулах гэнэ. ФАИ-д ирсэн бүтээлүүд нь ФАИ-ийн өмч болж үлдэх ба олон төрлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэнэ. Ийм учраас ФАИ-ийн гишүүн байгууллагууд шалгарсан бүтээлүүдийг Люзанн явуулахаас өмнө олон нийтэд танилцуулах зорилгоор өнгөтөөр, чанартайгаар хувилж авах ёстой юм байна.

Тэмцээний ялагчид ангилал бүрт алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болох юм.

Дэлхийн Агаарын Спортын Холбоо (FAI) нь 1905 онд Агаарын спортыг нэгтгэж хамтрах зорилготой байгуулагдсан аж. Энэ үеэс хойш Агаарын спортын олон шинэ төрлүүд нэмэгдэж, тэдгээр нь дэлхий даяар хөгжсөөр иржээ. Өнөө үед Агаарын спортын арван нэгэн төрлүүдээр тэмцээн явагдаж байна.

http//www.fai.org/fai-young-artists-contest/ciea-history хаягаар орж өмнөх тэмцээний бүтээлүүдийг сонирхоорой.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button