Дөрвөн өрөө орон сууцыг 37 сая төгрөгөөр авах боломжтой гэнэ

орон сууцтай болох өдөрлөгийг зохион байгууллаа. Гэр хорооллын иргэдэд хямд зардлаар, дулааны шугам сүлжээнд холбогдсон, тохилог амины орон сууцтай болгох боломжийг таниулах зорилготой тус өдөрлөг гурван сарын турш үргэлжлэх юм. Гэр хорооллыг дахин төлөвлөх, амины орон сууцаа хэрхэн барих зэргийг танилцуулахаар янз бүрийн загварын байруудыг байрлуулаад байгаа. Энэ талаар гэр хорооллыг орон сууцжуулах төслийн захирал Ш.Ганхуяг Бид иргэдэд тохилог, дулаан, хувийн орон сууцтай болох боломж бий гэдгийг ойлгуулахыг зорьж байна.

Эдгээр байрны онцлог нь маш хямд зардлаар барьж байна. Тухайлбал, 68 ам.метр дөрвөн өрөө орон сууцтай болоход 37 сая төгрөг шаардлагатай. Мөн өөрийн хүссэн загвараар, богино хугацаанд байртай болох боломжтой юм. Нийслэлийн ЗДТГ-аас иргэдэд дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох, оршин суугаа газрыг нь дахин төлөвлөж өгөх зэргийг хийж өгөхөөр төлөвлөж байгаа гэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button