Ертөнцийн төгсгөл амьтны вирусээс болж тохионо

организмыг бүрэн устгах чадвартай. Тиймээс жинхэнэ Армагеддон хүлээж байна гэж шинжээчид дүгнэжээ.

Энэ өвчин гэнэт толгой өвдөж, халуурч, үе мөч шархирч, ходоодоор хатгаж, бөөлжиж илэрнэ. Цаашид өвчлөл улам гүнзгийрч, биеэр том том хөх толбо бий болж, цус алдах аж. Крым-Конго хэмээх энэхүү хумхаа өвчин туссан хүмүүсийн дор хаяж 30 хувьд нь ха­чирхалтай үйлдэл илрэх юм байна. Энэ талаар Medikforum мэдээлжээ.

Саяхан Лондоны Royal Free Hospital эмнэлэгт Глазго хотын авто засварын газрын эзэн 38 настай эр өөд болжээ. Тэрээр Афганистанд дүүгийнхээ хуриманд очоод, энэ өвчнөөр халдварласан аж. Крым-Конгогийн хумхаа нь Африк, Азийн зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтдад маш их тархсан байдаг гэнэ. Гэвч хүн, амьтны өвчний хоо­ронд байгаль эх саад хо­риг тавьдаг байсан нь больж, энэ өвчин өдгөө хүнд халд­варладаг болжээ.

Гэхдээ энэ бол амьтнаас хүнд халдварлаж буй анх­ны тохиолдол биш юм. Өнгөрсөн сард 49 настай эр Лондоны St Thomas’ Hospital эмнэлэгт уушгины хат­галгааны ердийн бус ви­русээр халдварласан бай­­­дал­тайгаар иржээ. Энэ вирус 2003 онд 1000 гаруй хүний аминд хүрсэн. Харин 49 настай эрийн хувьд яаж халдвар авсан байж болох вэ. Орчин үеийн анагаах ухаанд энэ өвчний нэршил байдаггүй бөгөөд эмч нар хэрхэн эмчлэхээ ч мэдэхгүй байсан аж.

Үүнээс гадна амьтдаас хүнд халдварласан цөөнгүй баримт бий. Лондоны их сургууль, Хатан Ма­риягийн эмнэлгийн профессор, Британийн нэрт вирус суд­лаач Жон Оксфор­дын мэдэгдсэнээр ойрын та­ван жилд амьтнаас хүнд өвчин халдварлах нь улам нэ­мэгдэх гэнэ. Үүний улмаас хүн төрөлхтөн мөхөж ч бол­зошгүй гэж тэрбээр үзэж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button